8o
Улаанбаатар хот
mobile menu

Ройтерс: Монголчууд Засгийн газартаа үнэт эдлэл, ээмэг бөгж, адуу, мал хандивлаж байна

2017-02-04 10:54:00

Сүүлийн үед иргэд, байгууллага, аж ахуй нэгжүүд Засгийн газарт хандив өргөж, өр дарахад тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж байгаа талаар багагүй шуугих болсон. Гавъяат эдийн засагч Б.Осор-Гарав тэргүүтэй иргэд 10 сая төгрөг болон адуу, мал зэргийг эх орноо хандивлаж, хямралаас гаргахыг хүссэн билээ. Тэгвэл чухал.мн вебсайт Их Британийн “DailyMail”, “Reuters”зэрэг вэб сайтуудад хэрхэн мэдээлсэнийг орчуулан хүргэж байна.

Иргэд эрх баригчид, төрийн түшээдээ хямралаас гаргахаар хандив цуглуулж байна

Монгол Улсын нэгэн иргэн Б.Осоргарав Засгийн газартаа 10 сая төгрөг, адуу гэх мэт зүйл хандивлаж буйгаа зарласнаас хойш тус улсын зарим иргэд өрөнд унасан засгийн газартаа туслахаар шийджээ. Одоогийн байдлаар Монгол Улс бондын 600 сая ам.долларын өрийг эхний ээлжинд төлөхөөр байгаа юм.

Тус улсад гадны хөрөнгө оруулалт огцом татарч, хөрш зэргэлдээ БНХАУ-ын эдийн засаг сульдаж эхэлснээр 80 орчим хувийн эдийн засгийн хамааралтай Монголд хүндхэн тусч байна. 2016 онд монгол Улс валютын хэт өсөлтийн улмаас дотоодын мөнгөн дэвсгэрт төгрөг, гадаад вальюттай харьцах ханш унаж, дөрөв дахин буурсан үзүүлэлт гарсан.

Энэхүү хямралаас гарах үүднээс Засгийн газраасБНХАУ, Олон Улсын валютын сан гэхчлэн хэд хэдэн шугамаар зээл хөөцөлдөж байсан боловч СААТАЖ, эцэслэн шийдвэр гараагүй байна. Монголын эрх баригчид болон засгийн газар ирэх гуравдугаар сард бондын өрөнд 580 сая ам.долларын эргэн төлөлтийг эхний ээлжинд хийх ёстой.

Ийм хүнд нөхцөл байдалд байгаа засгийн газартаа иргэд, аж ахуйн нэгжийн зүгээс чадах чинээгээрээ тусалж байгаа талаар тус улсын нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярьсаар байна. Тухайлбал, зарим компанийн захирал 100 сая төгрөг буюу 40 мянга гаруй ам.долларыг хандивлаж буй бол зарим иргэд үнэт эдлэл, ээмэг бөгж, адуу, мал гэхчлэн эд материалын тусламж үзүүлэх хүсэлтэй байгаагаа ярьжээ. Монгол Улсын валютын нөөц "Fitch" агентлагийн үнэлснээр өнгөрсөн 7 жилийн хугацаанд буурч, ханшийн уналттай байгаа билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DOLGOR
ERHEM ERENHII SAIDAA HANDIV TSUGLARCH BAIGAA .I TANI BURUU OGT BISHEE HARINCH SAK. HEREG ENE ALDAANAAS BOLOOGUI HADIN UMNU NI BAISAN HUMUUS DENDUU SETGELGUI UURS.UU L BAYJIHIIN TULD BAIS.II GAI
2017/02/04 182.160.4.237
Mongolia
Ард иргэдээ оорсдоо хяндаг данс бий болгооо....Дээд Цаддаггүй Мангасууд идчихнэээ...АНХААР???
2017/02/04 220.89.223.24
Baby
Yun handiv bolood bnaa.teriig chin utaanii esreg hereglene gee biz de.bi handiv ogohgui SHUDRAGA BUSIIN HONGILIINHON TOL !!!!!! Bi morooroo bsan.
2017/02/04 112.72.11.107
иргэн
осоргаравын санаачлага монголыг дэлхий нийтэд гутаав. нуухыг авах гээд нүдийг сохлов боллоо.
2017/02/04 66.181.160.56
sanal
Honogiin hooloo hasan handivlasan heden tugrugiig ni mangas draga nar maani sursan zangaaraa gudarchaad ard tumen gej uneheer hashirdaggui teneg amitad yumdaa geed gedsee ileed hehreed hevtej baih vii
2017/02/04 76.205.166.119
  • Recent
  • Most Read
  • Most Comment