8o
Улаанбаатар хот
mobile menu

Хорт хавдрын 75.7 хувь нь ХОЖУУ ҮЕДЭЭ эмнэлэгт хандаж байна

2017-05-19 08:42:00

Олон улсын хорт хавдраас сэргийлэх, хянах холбооны санаачлагаар жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг дэлхий нийтээр “Хавдрын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүллээ. 

Манай улс уг холбооны санаачилсан Хорт хавдраас сэргийлэх, хянах тунхаглалын үзэл баримтлалыг дэмжиж, Хорт хавдрын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдрийг 2007 оноос эхлэн тэмдэглэж эхэлжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээллээр жил бүр 14 сая хүн шинээр хавдраар өвчилж 8.2 сая хүн нас бардаг. 2012 оны статистикаар хорт хавдрын улмаас хяналтад байдаг 32.6 сая хүн бий аж.

2016-2018 онд "Би чадна, бид чадна, та ч бас чадна" уриан дор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

ЯАРАЛТАЙ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БОЛ...

Ямар нэг арга хэмжээ авч, системтэй, цогц бодлого хэрэгжүүлэхгүй бол 2025 он гэхэд хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол 19.3 сая болж өснө гэсэн тооцоолол бий. Харин энэ тоо манай улсад 7500. Өөрөөр хэлбэл хавдрын өвчлөлийн бууруулах үр дүнтэй арга хэмжээг авахгүй бол 2025 он гэхэд жилдээ 7500 Монгол хүн хавдар гэсэн онош сонсож, хагацал зовлон үзнэ гэсэн үг.

75.7 ХУВЬ НЬ ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ҮЕДЭЭ ОНОШЛОГДОЖ БАЙНА

2015 оны тоо баримтаар жилд 3999 хүн хорт хавдрын улмаас хорвоог орхижээ. Энэ тоо 2014 онд 2669, 2014 онд 3536 байжээ. Хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн 75.7 гаруй хувь нь хожуу үедээ оношлогдож буй нь нас баралт өндөр байх шалтгаан нь болж байна.

Өөрөөр хэлбэл 42.6 хувь нь III, 33.1 хувь нь IV шатандаа оношлогдож байгаа нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй байгаа аж.

Иймд эрт илрүүлгийн хөтөлбөр чухал юм гэдэг нь дээрх тоо баримтаас харагдаж байна. Жил бүр 3000 хүн хавдрын улмаас алдаад байх уу эсвэл эрт илрүүлж, боломжит үед нь эмчилгээг нь хийгээд амь насыг нь аврах уу гэдэг эрүүл мэндийн салбарынхны хувьд том асуудал болоод байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл