8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Цогцэцэг сайд  элэгний эмийг тараахад жалга довны үзлээр хандсан уу

2017-02-06 11:04:00

 Оном сан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг буруутгаж, судалгаа шинжилгээг үндэслэж шийдвэрээ гаргаач ээ гэсэн үндэслэлээр эсэргүүцсэн мэдэгдэл гаргажээ. Оном сан “Элэг бүтэн  хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. 2013 оноос хойш хөөцөлдсөн ажил нь үр дүнгээ өгч 2016 оны есдүгээр сарын 09-ний өдөр УИХ-аас хөтөлбөрийг баталж өгсөн билээ. А.Цогцэцэг сайд өнгөрсөн гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар 352 сая төгрөг гаргуулж АНУ-аас ирсэн элэгний эмийн гаалийн татварыг төлж, улмаар Архангай аймагт  үнэгүй тараахаар шийдвэрлэсэн нь түүнийг буруутгах гол шалтгаан нь болжээ. Учир нь хандиваар олгогдож байгаа эмийг сайд А.Цогцэцэг жалга довны үзлээр хандсанд байгаа юм. Сайд Архангайн харьяат учраас ийн хардахад хүргэжээ. Гэлээ ч Архангай аймаг нь элэгний хорт хавдар, өвчлөл, нас баралтын үзүүлэлтээр аймгаар нь жагсаавал 13 дугаарт бичигдсэн судалгааг Эрүүл мэндийн хөгжлийн төв гаргасан байжээ. Элгэний өвчлөл, нас баралтын үзүүлэлтээр Сүхбаатар аймаг тэргүүлж, Дундговь, Дорнод, Увс, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Завхан, Төв, Дархан-Уул, Орхон, Архангай гэхчлэн эрэмбэлэгджээ. Сүхбаатар аймаг нас баралтаараа хоёр дахин өндөр үзүүлэлттэй. Гэтэл А.Цогцэцэг юун дээр үндэслэн эхний ээлжинд ирсэн 1000 тун буюу 3000 хайрцаг Харвоны эмийг Архангай аймагтаа тараахаар болов. Үүнийг эсэргүүцсэн УИХ-ын олон гишүүн Оном сангийн тэргүүний загнасан сурагтай. Нэн тэргүүнд өвчлөл, нас баралт өндөртэй аймгаас эхлэх, эмнэлгийн ажилтан, мөн хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны баталгаажих төвшин доогуур иргэд эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэдгийг сайд мэдэхийн дээдээр мэдэрч байгаа гэнэ.

Оном сангийнхан удаа дараа уламжилж байсан гэдэг. Эх барих, мэс заслын эмч нар эрсдэлтэй тул эхний ээлжинд шинжилгээнд хамруулах зэрэг асуудлаар Клиникийн нэгдүгээр эмнэлэг дээр болсон уулзалтад Эрүүл мэндийн сайдаа урьсан ирээгүй. Элэг бүтэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт байгуулагдсан. Ингэж олон сарын дараа хжлын хэсэг байгуулах болсон нь бас л сайдтай холбоотой гэнэ. Хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжинэ.  Элэгний хорт хавдар, хатуурал, нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирусын голомтыг  2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсоох зорилготой. Энэ хугацаанд элэгний С вирустай 150000 хүнийг эмчилж эдгээнэ. Үүнээс  50 гаруй мянган иргэн нэн даруй эмчилгээ хийлгэх шаардлагатай юм байна.  Зөвхөн С  гэлтгүй Б, Д вирусийг эмчлэх цогц үйлчилгээ хөтөлбөрийн хүрээнд явагдана. Ингэснээр элэгний вирусийн идэвхжил эрс буурах зорилттой юм байна. Ийм ажилд Эрүүл мэндийн сайд нь хойрго хандаад байвал 2020 он гэхэд дээрх зорилтоо биелүүлж чдах болов уу. Нэг хайрцаг нь 210000 төгрөг, гурван сарын хэрэглээ нь 630000 төгрөг. Ингэж хөнгөлсөн нь түүхэнд байхгүй шийдвэр хэмээн эрүүл мэндийн салбарынхан дүгнэдэг юм билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сандаг-Очир
Цогцэцэг нь ажлжж хийж чадаж байгаа юм уу. Баахан хүн халчихаад, оронд нь ямарч чадваргүй, годгор хүүхэн, залуучууд авчихаад, Эрүүл мэндийн яам Топ модель бэлтгэдэг газар шиг болсон байналээ.
2017/02/13 66.181.187.174
Чимгээ
Улсын их хурлын гишүүд өөрсдийнхөө хийх ажлаа хийвэл таарна. Гишүүн бүр нь төсөл бичээд нутгийнхнийгээ эмчлээд байвал Эрүүл мэндийн яам нь хэрэгтэй юм уу.
2017/02/13 66.181.187.174
Erdenehyy.k
ОНОМ САНГИЙНХАН ӨВГӨН ЛАМБАА САЙДЫГ БАЙХ ҮЕД ЭНЭ БОСЛОГОО ГАРГАЖ БАЙХГҮЙ ЯАСАН ЮМ БОЛДОО ЛАМБАА АРХАНГАЙ ГАА МӨН Ч ИХ БӨӨЦИЙЛСӨН ДӨӨ ХӨӨРХИЙ . Тэхдээ өвчлөл хамгийн их газраа өгөх нь уг нь зөв са
2017/02/07 150.129.141.118
Saraa
Ene neg said ni said ni gesen durdee itgesen avgai bodlogiin ajil hiij chadahgui
2017/02/07 103.26.194.185
новш гэж
энэ авгай удахгүй байхаа
2017/02/06 202.179.18.61
зочин
ламбаа удвал нарыг бодвол сайд юм аа
2017/02/06 202.179.31.99
Nar
gishuun Baatarbileg tusliin shugamaar ene ajliig hiiij bgaa, enend eruul mendiin yam, said, uls tur yamar ch hamaagui. tiim l ym bol aimag aimagaas tevshsen gishuud ni adil sanaachlaad buteegeed...
2017/02/06 103.23.51.3
Цэцэг
Энэ шийдвэр яагаад буруу гэж. Ер нь алаг цоогоор нэг аймагт хэд хэдхэнийг ч гэдэг байдалтайгаар тараагаад тарамдуулаад байхгүй аймаг бүс нутгаар нь эмчлэх гэж байгааг зөв л гэж бодож байнаа.
2017/02/06 202.179.31.121
зочин
https://www.facebook.com/profile.php?id=1272071617&fref=ts
2017/02/06 124.158.109.62
зочин
Өвчтэй хүмүүсийг хүртэл ялгаварлан гадуурхаж байгаа Эрүүл мэндийн сайд гэж байж таарахгүй, огцруулах болжээ
2017/02/06 103.26.193.172