8o
Улаанбаатар хот
mobile menu

Дяоюү арал БНХАУ-ын өмч

Сэтгүүлч Б.Анхтуяа
2017-02-07 09:19:00

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шинээр томилсон Пентагоны тэргүүн Жэймс Мэттис өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгос, Япон улсуудаар айлчилж, зочилсон юм. Хятад, Тайвань улсууд "өөрийн газар нутаг" хэмээн маргадаг арлыг батлан хамгаалах гэрээнийхээ хүрээнд АНУ хамгаалах үүрэгтэй бөгөөд эл асуудалаар дээрхи нэр бүхий орнууд хурцадмал байдалтай тулгараад байна.

Бямба гарагт Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Лу Кан "эдгээр арлуудын асуудлыг сөхөхгүй байхыг АНУ-д уриалж, Япончууд Сенкаку, Хятадууд Дяоюү, Тайвань Тяоюутай гэж нэрлэдэг бүлэг жижиг арлууд нь Хятадын газар нутаг мөн" хэмээн мэдэгджээ. Тэрээр 1960 онд АНУ-Японы хооронд байгуулагдсан батлан хамгаалах гэрээ нь Хүйтэн дайны үеийн бүтээгдэхүүн бөгөөд түүнд Хятадын газар нутгийг хамруулах ёсгүй гэсэн байна.

Тайвань, Окинавагийн хооронд орших, хүн амьдардаггүй эдгээр арлууд нь Дэлхийн II дайны дараа АНУ-ын захиргаанд байж байгаад 1972 онд Японд буцааж өгсөн аж. Харин Хятадын түүхийн сударт дээрхи нэр бүхий арлууд нь БНХАУ-ын өмч гэдгийг зарлан тунхагласан байдаг.

Мөн Мэттис Обамагийн засаг захиргааны үед Өмнөд Солонгост орчин үеийн пуужингаас хамгаалах систем нийлүүлэхээр тохиролцсоныг Трампын засгийн газар үргэлжүүлнэ.

Эх сурвалж:Japan Times 

Chuhal.mn  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
kola
Тайвань, Окинавагийн хооронд орших, хүн амьдардаггүй эдгээр арлууд нь Дэлхийн II дайны дараа АНУ-ын захиргаанд байж байгаад 1972 онд Японд буцааж өгсөн аж
2017/02/08 202.21.118.101
Соргог дойти. Ю
Дор бичсэнээр бол гурвуулаа хоорондоо байлдах хэрэг үү?
2017/02/07 150.129.141.183
Нэргүй. Д
Хэн ялсан нь авбал тэр зөв
2017/02/07 150.129.141.183