8o
Улаанбаатар хот
mobile menu

АНАЛИЗ: Пак Гын Хэгийн "хувь заяа" хэрхэх вэ?

Сэтгүүлч Б.Анхтуяа
2017-02-07 11:23:00

Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэ болон түүний зөвлөх сайн найз Чой Сүн Сил болон томоохон компаниудын удирдлагуудтай холбогдох хэргийг ард олон нийт эсэргүүцэн жагсаж эхэлсэн билээ.Өмнөд Солонгосын түүхэнд төрийн өндөр албан тушаалтанаа огцруулахаар жагссан хоёрдах том жагсаал юм.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ болон Чой Сун Сил нар 40 жил үерхэж, нөхөрлөсөн дотны найзууд аж. БНСУ-ын ерөнхийлөгчПак Гын Хэ нь өөрийн найз Чой Сун Силд төрийн нууцад хамаарах бичиг баримтыг дэлгэсэн, томоохон байгууллага, компаниас өөрийн нэр хүндийг ашиглан их хэмжээний  санхүүжилт  авч, авилгын хэрэгт холбогдсон хэмээн буруутгаж байгаа юм.

Чой Сун Сил гэгч хэн бэ?

Чой Сун Сил нь 60 настай бөгөөд Өмнөд Солонгосын төрд ямар нэгэн алба хашидаггүй аж. Тэрээр ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй 40 жилийн турш найзалж, нөхөрлөсөн. Тэрээр өөрийн нэрийг 2 удаа сольсон бөгөөд хуулийн дагуу Чой Сео Вон хэмээн нэрлэдэг. Мөн Пак Гын хэ-гийн зөвлөх Чой Тае Мин тавдах охин аж. Чой Сун Сил нь 1998 онд улс төрд орж, туслахаар нь ажиллаж байсан түүхтэй. Мөн албан ёсны эх сурвалжуудын үзэж буйгаар 1974 онд Пак Гын Хэгийн ээж Хойд Солонгосын хөлсний алуурчинд алуулсанаар түүнтэй ойртож, нөхөрлөсөн гэдэг. Энэ үед Пак Гын Хэ-гийн аав Пак Чунг Хэ ерөнхийлөгч, цэргийн зааварлагчаар ажиллаж байжээ.

Чой Сун Силийн аав Чой Тае Миний талаар "The Korea Times" сонинд нийтэлсэнээр "Чой Тае Мин нь "Дотоод сэтгэлийн амьдрал" гэх сүмийн үүсгэн байгуулагч бөгөөд шинэ төрлийн урсгалыг гаргасан гэж үздэг гэв. Энэхүү шинэ төрлийн урсгалтай сүм нь Христ, Будда, бөөгийн нэг төрлийн урсгал буюу Чеондисм урсгалыг нийлүүлсэн урсгал аж. Чой өөрийгөө орчин үеийн Будда бурхан хэмээн өргөмжилдөг байна. Тус сүм гурван өөр шашины уламжлалыг хольж, үхэгсэдтэй харилцаа тогтоох, хүний амьдралд ид шидийг бүтээдэг хэмээн өөрийн үйл ажиллагаагаа хэвлэлэээр дамжуулан суртчилдаг аж. Чой Сүн Силийн эцэг 82 насандаа өөд болж, цааш үйл хэргийг нь үргэлжлүүлэн явсан гэдэг.

 Өмнөд Калифорниагийн их сургуулийн Солонгос судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн Давид Канг "Чой Сүн Силийн гэр бүл ерөнхийлөгчийн амьдралын бүхий л цаг хугацаанд нөлөөлж ирж байсан" хэмээн сэтгэгдэлээ хуваалцлаа.  Мөн Чой Сүн Сил нь дээр хэлсэнчлэн аавынхаа үйл хэргийг залгамжлан сүмийнхээ удирдагч болсон гэдэг. Өмнөд Солонгосын иргэд бөөгийн урсгалыг шүтдэг хэмээн гаргасан байдаг. Солонгосын бөөгийн урсгалыг Муизм гэж нэрлэх нь бий. Энэ нь Японы Шинтойзим урсгалтай тун төстэй аж.

Солонгос улсын урлаг, соёлын яамаас мэдээлж буйгаар Муизм урсгал нь Солонгосчуудын итгэл үнэмшилийг хүлээсэн нэг төрлийн урсгал болоод байна. Тэд өөрсдөө хүн төрөлхтөнг бурхантай холбогдож байна хэмээн үздэг гэв.Мөн Солонгос улс Мүүний шашины урсгалын эх орон бөгөөд бүх нийтийг хамарсан хуримыг зохион байгуулж, гэр бүлийг хүртэл бурханы өмнө салгадаг. Жинхэнэ аав, ээжийн уламжлалыг дээдэлдэг орон юм. 

Өмнөд Солонгосын төрд харшилах хэргийг Чой Сун Сил, Пак Гын Хэ нар  үйлдсэн үү?

Чой Сун Сил төрийн нууцад хамааралтай гэх хэд хэдэн бичиг баримтыг үзэж, Самсунг, Хьюндай компаниас 70 сая ам долларыг ашгийн бус байгууллагынхаа нэр, Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн эрх мэдлийг ашиглан санхүүжилт авсан гэж үзжээ. Гэхдээ түүнийг хийсэн гэх баталгаатай нотолгоо олдоогүй бөгөөд түүний банкны хуулга, баримтыг прокуроын байгуулга шүүж байгаа гэж мэдээлсэн байна. Орон нутгийн хэвлэл, сөрөг хүчнийхэн, эрх баригчид түүнийг ерөнхийлөгч найзынхаа нэр хүндийг ашиглан их хэмжээний ам долларыг Солонгосын томоохон байгууллагаас гуйвуулж, авсан хэмээн буруутгаж байгаа юм.  Түүнийг төрийн нууцад халдсан, авилгын хэрэгт буруутгаад байгаа ч түүнтэй холбоотой нотлох баримтуудыг олж чадаагүй байна. Пак Гын Хэ ард иргэдээсээ орон нутгийн телевизүүдийг ашиглан уучлал гуйсан бөгөөд тэрээр ерөнхийлөгчийн албан тушаалыг авахаас өмнө миний туслах, зөвлөгч байсан. Тиймдээ ч төрийн нууцад хамаарах олон төрлийн бичиг баримт үзээгүй хэмээн мэдэгджээ.

Пак Гын Хэ-гийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа энэ хэргээр дуусах болов уу?

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2018 онд дуусах байсан ч Ерөнхийлөгчийг тус хэрэгт холбоотой хангалттай нотлох баримт их байгаа тул асуудлаас зайлсхийх боломжгүй болж байна. Тухайлбал жагсаалын үеэр Пак Гын Хэгийн дэмжигчдийн тоо өдөрт дор хаяж 10 хувиар буурч, “Севол” хөлөг онгоцны ослын үеэр дорвитой арга хэмжээ аваагүй зэрэг өмнөх асуудлууд дахин сөхөгдөж, их хэмжээний виагра худалдан авсан хэрэг ил гарсан. Тэрээр их хэмжээний Виагра эмийг Африкаас худалдан авч, өрөөндөө хадгалаж байсан талаар "Ард олныхоо эрүүл мэнд, сайн сайхны төлөө" хэмээн мэдээлсэн байдаг.

Ажиглагчдын харж буйгаар Чой Сүн Силтэй холбоотой асуудлаар сонгогчдын түүнд өгөх итгэл үнэмшилийн индекс огцом буурч, 21,1 хувьд хүрсэн гэж үзжээ. Түүнийг анх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад Солонгосын нийт иргэдийн 50 гаруй хувь нь итгэж, сонголтоо хийсэн байдаг аж. Тус үйл явдал Самсунгийн дэлбэрсэн гар утасны араас гарч, улс орны эдийн засагт ноцтой хохирол учруулна хэмээн шинжээчид дүгнэжээ.  

Солонгосын иргэд тус хэргийн талаар ямар байр суурьтай байна вэ?

Бухимдсан жагсагч олон Пак өөрийн эх орноосоо урваж, олон нийтийн итгэл үнэмшилийг алдаж байна, засгийн газрыг өөрийн хар толгойгоор биш бусдын толгойгоор улирдаж байна, даруй огцруулах шаардлагатай байна хэмээн уурсаж байна. Чой Сүн Сил нь ерөнхийлөгчийн олон нийтийн өмнө хэлэх үг, ажиллах зарчмыг өөрийн гараар боловсруулдаг хэмээн хэлж байлаа. Харин сөрөг хүчнийхэн, намууд тус хэргийн талаар ямар байр суурьтай байна вэ?

Сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчийн халдашгүй байдалд халдахгүй байх, ял тулгаж, гүтгэх хэрэггүй гэдгийг онцолоод үнэн зөвийг хуулийн дагуу олох шаардлагатай хэмээн илэрхийллээ. Мөн Саенури намын ирэх сонгуулийн ажлуудад ноцтой нөлөө үзүүлж, төрийн эрхийг гартаа авч олонхи суудлыг  авах боломж бүрдэхгүй болоод байнаПак Гын Хэ өөрийн найз Чой Сун Силийн талаар өгсөн телевизийн мэдэгдэлээ “ Тэрээр намайг хамгийн хэцүү цаг үед түшиж, тулж байсан найз маань юм” гэжээ. Энэ нь ч баттай мэдээ бөгөөд ерөнхийлөгчийн ээж бусдад хорлогдсоны дараа Чой Сүн Сил түүнтэй хамт байж, уй гашууг нь хуваалцдаг байсан гэдэг. Мөн Чой Сун Сил “Бид зөвхөн зовлон жаргалаа хуваалцдаг найз нөхдийн холбоотой болохоос биш төрийн нууцад халдаж, эх орныхоо эсрэг үйлдэл хийгээгүй” хэмээн хэлжээ.

2013 оноос хойш өгсөн Пак Гын Хэгийн анхны ярилцлага 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ хоёр долоо хоногийн өмнө 2013 оноос хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгчээ. Пак Гын Хэ өнгөрсөн арванхоёрдугаар сард парламентад болсон ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх санал хураалтаас хойш албан тушаалаасаа түр түдгэлзсэн байгаа бөгөөд олон нийтэд ил гараагүй удсан. Тэрбээр 40 гаруй жил нөхөрлөсөн дотны найз Чой Сун Шилээс болж авлигын дуулианд нэр холбогдон, ард түмнийхээ дэмжлэгийг алдсан бөгөөд түүний эсэргүүцэн жагсагчдын тоо 1 сая хүрсэн.

Тэрбээр консерватив үзэлтэй гэгддэг сэтгүүлч Жон Гю Жэг сонгон ярилцсан нь өөрийгөө хамгаалах тактикийн нэг хэмээн шүүмжилж байна. Пак Гын Хэ цагийн турш үргэлжилсэн ярилцлагадаа олон нийт яагаад түүний эсрэг босч, яагаад суудлаасаа буух болсон зэргийг тайлбарлажээ.Пак Гын Хэ “Дуулианы мөрөөр нь хөөж үзвэл энэ бүхэн урьдаас бэлтгэгдсэн арга байсан гэж бодогдож байна. Маш их худал хуурмагаас бий болсон үл ойлголцолтой нүүр тулах нь надад хэцүү байсан. Би маш их сэтгэлээр унаж байна” хэмээн ярьжээ. 

Чой Сун Шил авлигын мөнгөө Пак Гын Хэгийн үүсгэн  байгуулсан буяны сангаар дамжуулан угаасан хэмээн шалгагдаж байгаа. Тэрбээр Өмнөд Солонгосын спортын салбарт гар дүрж, өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэн, ерөнхийлөгч найзынхаа хэлэх үгийг хянах зэргээр төрийн хэрэгт оролцсон нь ил болсон.

Өмнө нь 2014 онд Севол гатлага онгоц осолдож олон хүн амь үрэгдэхэд Пак Гын Хэ-г буруутгасан шүүмжлэл их байсан. Энэ талаар сэтгүүлч түүнээс “Таны эсрэг буруутгал эмэгтэй төрийн тэргүүний тухай хэт их сонирхол, эсвэл эмэгтэй хүнд хүндлэлгүй ханддаг Өмнөд Солонгосын ёс заншлын аль нэгнээс үүдэлтэй гэж үзэж байна уу” хэмээн асуужээ. Тэрбээр “Эмэгтэйчүүдийг дорд үзэх хандлагаас үүдэлтэй гэж бодож байна” хэмээн хариулсан байв. 

Пак Гын Хэ нэгдүгээр сарын 1-ны өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн камера, зөөврийн компьютер зэргийг хориглож, томоохон телевиз, сонин хэвлэлийн сэтгүүлчдийг оролцуулсан байна. Тэрээр тус ярилцлагынхаа үеэр "Korean Economic Daily"-гийн ахлах редактор  Жон Гю Жэ-г сонгосон нь өөрийгөө хамгаалах тактикийн нэг байсан хэмээн сөрөг хүчнийхэн шүүмжилж байна. Пак Гын Хэ-г огцруулах эсэх асуудлыг Үндсэн хуулийн шүүхийн даргын албан үүргийн хугацаа дуусах  ирэх гуравдугаар сарын 31-нээс өмнө шийдвэрлэх ёстой аж. Гэвч тэрбээр Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүхийн хоёр удаагийн сонсголд оролцоогүй юм. Тус ярилцлагынхаа үеэр өөрийн хувийн амьдралын талаар олонд дэлгэжээ.  

Хэзээ түүнийг албан ёсоор татан буулгаж, чөлөөлөх вэ? 

Пак Гын Хэг татан буулгах асуудлын эцсийн шийдвэрийг ирэх дөрөвдүгээр сард хэлэлцэх бөгөөд түүний ажлыг орлон гүйцэтгэгчээр ерөнхий сайдыг томилон ажилуулж байгаа юм.  Ирэх дөрөвдүгээр сарын сүүлчээр одоогийн ерөнхийлөгчийг огцруулж, зургаадугаар сард нь ээлжит бус сонгууль явуулахаар төлөвлөж байгаа талаар парламентад олонхи суудалтай нам болон сөрөг хүчнийхэн мэдээлж байсан удаатай. Хууль ёсны дагуу ерөнхийлөгч парламентын нийт 300 гишүүнээс 200 гишүүний дэмжлэгийг авч, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд улсын дээд шүүхээс огцрох саналыг дэмжвэл албан ёсоор огцорч, ерөнхийлөгчийн скандал дуусгавар болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Манайх ийм шударга ёсны төлөө итгэл үнэмшилтэй баймаар юмсан хаа хаанаа хариуцлага үүрдгийн жишээ энэ байх гэхдээ нэг бодох юм энд байна КАПИТАЛИСТ НИЙГЭМД хувийн эрх ашгаа урдаа тавьж юу ч хийхээс
2017/02/07 150.129.141.118
  • Recent
  • Most Read
  • Most Comment