8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол банк алт олборлогчдыг хамтран ажиллахыг уриаллаа

2017-02-07 16:39:41

   Алт нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх гол эх үүсвэрийн нэг байдаг. Монгол Улсад мөрдөгдөж буй эрхзүйн орчин таатай болсноор Монголбанкинд тушаах алтны хэмжээ 2014 оноос эхлэн тасралтгүй нэмэгдэх болжээ.

  2016 онд 18.3 тоннд буюу 702 сая ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрсэн  нь гадаад валютын улсын нөөц 2016 оны турш тогтвортой байж, оны эцэст 1.3 тэрбум ам.доллартай тэнцүү байв.

 2017 онд Монголбанк, Засгийн газраас алт олборлолтыг нэмэгдүүлж, Монголбанкны худалдан авах алтны хэмжээг 25 тонн хүргэх зорилт тавьжээ. Тиймээс Монголбанкнаас зорилтоо биелүүлэхээр шат дараатай арга хэмжээ авч байна. Тухайлбал, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дотоодын зах зээлээс худалдан авах алтны ханшийг Лондонгийн үнэт металлын биржийн үнэтэй тэнцүү байхаар тогтоосон. Мөн Засгийн газар, Монголбанкнаас “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдийг Монголбанкнаас хамтран ажиллахыг уриалжээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл