-8o
Улаанбаатар хот
mobile menu

Доналд Трамп Хятадтай холбоо тогтоохыг хүсэхгүй байна

2017-02-08 09:10:00

Доналд Трамп тангараг өргөх ёслолоос хойш нийт 18 удсын төрийн тэргүүн удирдагчидтэй утсаар ярьсан байна. Мөн зарим төрийн тэргүүнтэй өөрийн биеэр уулзаж, ярилцсан байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Трамп Украины ерөнхийлөгч Петро Порошенко, Шинэ Зеландын ерөнхий сайд Билл Инглиш нартай утсаар ярьжээ.

Дээрхи төрийн тэогүүн нартай холбогдохооос өмнө 16 төрийн тэргүүнтэй утсаар яриад байгааг Цагаан ордны мэдэгдэлд дурдахдаа “Америкийн үндэсний аюулгүй байдалд үзүүлэх ач холбогдлоор” нь сонгож холбогдсон хэмээн тайлбарласан байв.

Эдгээр удирдагчдыг жагсаавал:

  • Мексикийн ерөнхийлөгч Энрик Пена Нието
  • Канадын ерөнхий сайд Жастин Трюдо
  • Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо
  • Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху
  • Египетийн ерөнхийлөгч Абдел Фаттах эл Сисси
  • Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди
  • Британий ерөнхий сайд Тереза Мэй
  • Японы ерөнхий сайд Шинзо Абэ
  • Германы канцлерь Ангела Меркель
  • ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин
  • Францын ерөнхийлөгч Франсуа Олланд
  • Австралийн ерөнхий сайд Малкольм Турнбул
  • Саудын Арабын хаан Салман бин Абдал Азиз Аль Сауд
  • АНЭУ-ын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Заед
  • Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хван Кё Ан
  • Иорданы хаан Абдулла II
  • Украины ерөнхийлөгч Петро Порошенко
  • Шинэ Зеландын ерөнхий сайд Билл Инглиш
  • Тереза Мэй, хаан Абдулла нартай Вашингтонд биечлэн уулзсан.

Трампыг тангараг өргөхөөс өмнө буюу сонгуульд ялсных нь дараа Ши Жиньпин баярын цахилгаан илгээж, утсаар баяр хүргэсэн гэдэг. Мөн шинэ жилийн баяраар Дональд Трамп Ши Жиньпинээс гоёмсог ил захидал хүлээж авснаа хэвлэлд ярьж байсан юм.

Хоёр том гүрний тэргүүн нар утсаар холбогдохгүй байгаа шалтгааныг ажиглагчид дүгнэн үзжээ. Тухайлбал Өмнөд Хятадын тэнгис, Тайвань, хоёр орны худалдааны зэрэг хүнд асуудлуудтай холбоотой гэж үзэж байна. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 158