8o
Улаанбаатар хот
mobile menu

Хонь: Санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд ээлтэй өдөр

2017-02-08 09:34:28

ХОНЬ - (3/21-4/19)

Санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд ээлтэй өдөр. Өр төлбөр, өглөг авлагаа барагдуулахад сайн. Шударга ёсыг эрхэмлэн, зүтгэлтэй ажиллавал амжилтанд хүрнэ. Уран бүтээл туурвигчид, дархчууд, зураач нар, зохиолч яруу найрагч нарт уран бүтээлийн онгод ирж, ихийг туурвина. Шинэ мэргэжил эзэмших, суралцахад ээлтэй. 

ҮХЭР - (4/20-5/20)

Өнөөдөр нөхцөл байдал танаас илүү хариуцлагатай, туйлбартай байхыг шаардана. Хамгийн эгзэгтэй мөчид элдэв хориг саадтай тулгарахгүйн тулд өглөөнөөс эхлээд биеэ хэрхэн авч явахаа нарийн тооцох ёстой. Зардал гарах магадлал байгаа болохоор санхүүгийн хуваарилалтаа зөв хийх нь чухал. Хайр дурлалын асуудалд бодитой хандахыг хичээ. Хэт хийсвэр байвал хууртаж болзошгүй.

ИХЭР - (5/21-6/21)

Санхүүгийн байдлаа сайжруулах, мөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тохиромжтой өдөр. Хувийн төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ. Зарим нь томоохон эд зүйлийг боломжийн үнээр худалдан авна. Хоол хүнсээ анхаарч, эрүүл зөв хоолны дэглэмийг дага.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Хамтын ажиллагааны өдөр. Хамт олноороо нэгэн зорилгод нэгдэн ажиллавал өндөр үр дүнд хүрнэ. Оюуны чадавхи нэмэгдэнэ. Зөн билгээ, хувь тавилангийн тэмдгүүдийг анхаар. Эндээс та мөн чанартаа нэвтрэх түлхүүрнйг олно.  

АРСЛАН - (7/23-8/22)

Ажил мэргэжлийн хүрээнд хэцүү нөхцөл байдал үүсч болзошгүй. Тиймээс хэн нэгэнтэй маргаж мэтгэлцэхээс зайлсхий. Хүлээцтэй, тэвчээртэй байвал хожно. Эрүүл мэндээ анхаарах шаардлага гарна. Ямартай ч эмийг дур мэдэн хэрэглэдэгээ болих хэрэгтэй. Хордох магадлалтай. Унтахынхаа өмнө өдрийн ажлаа цэгнэн бодож, ирээдүйгээ өөдрөгөөр хараарай.

ОХИН - (8/23-9/22)

Аливаа эхлэлд сайн. Ялангуяа арга хэмжээ, уулзалт, хүлээн авалт зохион байгуулахад тохиромжтой. Хувийн санаачлага, шинэ үзэл бодол бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Эрч хүч ихсэх тул хэрэгтэй зүйлд зарцуул.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Амаргүй өдөр. Юмс үзэгдэж байгаа шигээ байдаггүй гэдгийг санаж явах юм бол олон бэрхшээлийг тойрч гарна. Ажил төрөл болон амрагийн харилцаагаа зааглах шаардлагатай. Хий хоосон сээтэгнэл, алиа марзан зан сайн юманд хүргэхгүй. Мөнгөтэй холбоотой аливаа асуудалд хянуур ханд. Хэл амнаас хол бай, нэр төрөө алдахад хүрнэ.  

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Аз сорьсон том ажил үйлсийн эхлэлийг тавихад ээлтэй өдөр. Эрч хүчтэй байвал амжилтад хүрнэ. Өр төлбөрөө барагдуулах, аян замд гарах, шударга зүйлийн төлөө тэмцэхэд үр дүнтэй. Ирээдүйн төлвийг тодруулах хувь тавилангийн тэмдгүүдийг онцгой анхаар. Тантай уулзах хүмүүс, тохиолдох үйл явдал болгон утга агуулгатай.

НУМ - (11/22-12/21)

Өөрчлөлт хувьслын өдөр Хуучин юм бүхэн халагдаж, шинэ шинэлэг бүхний үндэс суурь тавигдана. Хэрвээ та өөрөө шийдсэн л бол эхэлсэн аливаа ажил удаан хугацаагаар үргэлжилж, амжилтанд заавал хүрнэ. Бүхэл өдрийн турш хичээнгүйлэн хөдөлмөрлөнө.

МАТАР - (12/22-1/19)

Сэтгэл санаа тогтворгүй байна. Хуучин ажил төрөл, гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаас болоод сэтгэл санаа хямарч болзошгүй. Үдээс хойш сөрөг нөлөө багасч та арай илүү бүтээлч болно. Үүнд бас тантай таарах хуучны танил ч тодорхой нөлөө үзүүлнэ.

БУМБА - (1/20-2/18)

Идэвхи санаачлагатай ажиллах нь амжилтад хөтөлнө. Бүтээлч үйл ажиллагаа бүх талаараа үр дүнтэй. Хэрвээ та ажлаа өөрчлөхийг, эсвэл шинэ ажилд орохыг хүсч байсан бол өнөөдөр тохиромжтой. Уран бүтээлчдийн онгод орж, бүтээл туурвил арвинтай байна.  

ЗАГАС - (2/19-3/20)

Шинэ эхлэлийн өдөр. Ажил төрөл, амьдрал ахуйгаа төлөвлөх, шинэ зорилт зорилго дэвшүүлэхэд тохиомжтой. Ямар ч нөхцөлд ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр харж, өөдрөг бай. Хэрүүл шуугиан муу нөлөөтэй. Чөлөөт цагаа гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ өнгөрөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment