8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын "ООГИЙ" бренд дэлхийн загварын зах зээлийг "ноёрхож" эхэллээ

2017-02-08 13:03:00

Эх дэлхийн өнцөг булан бүрт эх орныхоо нэрийг гаргаж яваа олон сайхан залуучуудын нэг бол О.Оюунцэцэг билээ. Тэрээр Австралийн томоохон тооцогдох мэдээллийн технолгийн “RackCorp” компанид олон нийттэй харилцах албанд PR менежер хийдэг. Зарим нь түүнийг сэтгүүлч гэдгээр нь илүү сайн мэддэг. 

Тэрээр саяханаас шинэ “OOGII” хэмээх бренд гаргаж, дэлхийн зах зээлд гоёмсог хийц бүхий гутал, цүнхийг үйлдвэрлэж, олон нийтэд танилцуулахаар шаргуу хөдөлмөрлөж байна. Ингээд  чухал.мн вебсайтын хамт олон түүнтэй цөөн хором ярилцаж, ажил, бренд бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. 

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бүтээл гаргах ажлын явц хэр байна вэ?

-Сайн сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ бүтээл бүр гаргахад маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл ордог юм байна шүү.

-Таны фейсбүүк дээр нийтэлж буй пост бүрээс ажлын явцын талаар мэдээллийг их авдаг. Тэгвэл “ОOGII” брендийг гаргах санаа анх яаж төрсөн бэ?

-Далайн лусын дагины сүүлний өнгөнөөс санаа авч хийсэн. Мэдээж энэ бүх бренд колекцийг гаргахад хамт олон харилцан тохиролцож, "энэ өнгө их сайхан юм байна" гэж шийдээд хийж эхэлсэн. Гэхдээ ер нь ямар ч эмэгтэй хүн гоёмсог гуталд татагддаг шүү дээ. Иймд хөлд эвтэйхэн, чанартай боломжийн үнэтэй гутал гаргахаар шийдсэн.

-“ООGII” бренд одоогийн байдлаар хэдэн колекц гаргасан байна вэ, сонголт хэр арвин байгаа вэ?

-Үндсэндээ "цагаан, ногоон могойн арьсан колекци" ба "Мэрмэйд колекци" байгаа. Дан ганц өндөр өсгийт бус түрийтэй гутал ч үйлдвэрлэж байна. Түрийтэй гутлын хувьд нарийн өсгийтэй, дөрвөлжин өсгийтэй гэсэн хоёр сонголт байгаа бол бүх өндөр өсгийтийн өсгийний өндөр 6-11 см байгаа тул эмэгтэйчүүд өөрийн биеийн онцлогтоо тааруулан худалдан авах боломжтой.

-Брендээ хэзээ олон нийтэд албан ёсоор танилцуулж, худалдаалж эхлэх вэ?

-Энэ сарын 25 эсвэл 27-ны өдөр албан ёсны нээлтээ хийж, худалдаанд гаргаж эхлэнэ.Гэхдээ нээх тийм сүржин том нээлт хийхгүйгээр худалдан авалтаа хийж эхлэх боломж бүрдүүлж байгаа юм. Нээлтийн үеэр албан ёсны үнэ танилцуулна. Тэр хүртэл одоохондоо хэлэхгүй байхаар шийдсэн.

-“OOGII” брендийн дараагийн гаргах бүтээлээ төлөвлөж амжсан уу?

-Тиймээ. Эдгээр колекцийн дараа аав, ээж, хүүгийн хос гутлууд хийхээр төлөвлөж байна.

-Танд дэлхийн бусад орноос албан ёсны борлуулалт хийх хүсэлтэй байгаа санал, сэтгэгдэл ирж байна уу?

-Тиймээ. Хэд хэдэн газраас холбогдож байгаа. Тухайлбал “OOGII” брендийг Австрали, Шинэ Зеланд, Швейцарь, АНУ, Япон, Солонгос зэрэг орнуудад худалдах хүсэлтийг тавьж, албан ёсны дистрибьютор болох санал ирж байгаа.

-Дэлхийд эх орныхоо нэр хүндийг гаргах, тэр дундаа О.Оюунцэцэг гэх эмэгтэйн бүтээлийг гадаад зах зээл хэр хүлээж авч байна. Их ажлын ард гарахад ямар байна вэ?

-Өөрөөрөө бахархахсан юм үнэндээ алга байна. /инээв/  Улам их үүрэг хариуцлага нэмэгдэж байна гэж ойлгож байна.

-Манай үндэсний үйлдвэрлэгчид гадаадын зах зээлд нэвтэрч, орох боломж хэр байна вэ?

- Байлгүй яахав дээ. Бүх хүмүүст боломж бий. Тэмцвэл, зорьвол болохгүй зүйл гэж байхгүй Бүх зүйлийг хууль ёсны дагуу хийх ёстой. Зөндөө олон шалгуур дамжлагатай юм байна лээ. Хамт олноороо хийж байгаа болхоор даваа, асуудал бүрийг шийдээд сул талаа давуу тал болгоод явж байна. Бид дэлхийн зах зээл дээр өрсөлдөж байгаа учраас ҮНЭ, ЧАНАР хоёрыг НЭРИЙН ХУУДАС БОЛГОЖ байна.

-Манай үндэсний үйлдвэрлэгчдийг дэлхийн зах зээлд гарахад юу саад болж байна вэ?

Дотоодын үйлдвэрлэгчид ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД өрсөлдье гэвэл үнэ, чанар, загвар зэрэгт анхаарах хэрэгтэй. Учир нь хэтэрхий үнэтэй зүйлийг хүмүүс шууд авахгүй л дээ. Тэр хэмжээний үнэ зарцуулж худалдан авалт хийхээр бол олонд танигдсан брэнд, бүтээгдэхүүнийг ихэвчлэн сонгодог. Тийм учраас эхлээд үнэ үйлчилгээ зэргийг боломжийн байлгаад олон хүмүүст хүргэх хэрэгтэй. Хэрвээ тухайн хүмүүст тус брэндийн чанар таалагдвал цаашаа өөрөө хөгжиж, өсдөг бичигдээгүй хууль үйлчилдэг.

-Танд цөөн хором ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье. 

-Баярлалаа. 

Мөн манай вебсайтын хамт олон дэлгэрэнгүй сурвалжлага, ярилцлагыг брендийн нээлтийн үйл ажиллагааны дараа хүргэх болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Passports, Visas, Driver's License, ID CARDS
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,Unive
2024/03/03 129.0.204.219
зочин
Мундаг юмаа амжилт
2017/04/30 202.126.91.92
Гантуяа
Сайхан ярилцлага болсон байна. Амжилт хүсье!
2017/02/08 49.0.130.37
  • Recent
  • Most Read
  • Most Comment