-7o
Улаанбаатар хот
mobile menu

Европын өндөр хөгжилтэй орнууд Муслимчуудыг хүлээн авах хүсэлгүй байна

2017-02-08 17:28:02

Европын өндөр хөгжилтэй орнуудын иргэд Муслим шашинтай хүмүүсийг өөрийн нутаг дэвсгэртээ хүлээж авах хүсэлгүй байгаа талаар судалгааны дүн харуулжээ. Европын 10 орны хүмүүсийн дунджаар 55 хувь нь ийм хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

"Chatham House" байгууллага тус судалгааг Дональд Трампын муслимуудыг АНУ-д нэвтрүүлэхийг хориглох шийдвэрээс өмнө хийсэн байжээ. Ингэхэд Европын 10 орны хоёроос бусад нь 50-аас дээш хувьтайгаар муслимуудыг улс орондоо оруулахгүй байх нь зөв гэсэн бол 20 хувь нь хүлээж авахад бэлэн, 25 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ. 

Хориглохыг хамгийн их дэмжсэн нь Польшууд 71 хувьтай байгаа бол Австри 65, Герман 53, Итали 51 хувиар тус тус дэмжжээ.

 

Эх сурвалж: independent 

Chuhal.mn 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 142