16o
Улаанбаатар хот
mobile menu

Анх удаа үйлдсэн гэр бүлийн хүчирхийлэлийн хэргийг гэмт хэрэгт тооцохгүй

2017-02-08 17:37:00

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анх удаа үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийлэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсныг цуцлах хуулийн төсөлд гарын үсгээ зурлаа.

Өнгөрсөн долоо хоногт тус хуулийн төслийг ОХУ-ын парламентын дээд танхим дэмжсэн билээ. Тус хуулийн төслийг санаачлагч Елена Мизулина, “Энэхүү хуулийн төсөлд эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагагүй буюу эрүүл мэндэд хохирол үзүүлээгүй, гэр бүлийн доторх жижиг хэмжээний маргааны талаар яригдаж байгаа” хэмээн онцолсон юм.

Хуулийн төслийн дагуу ОХУ-ын Эрүүгийн хуулийн 116-р заалтаас“гэр бүл, ойр дотны хүмүүст” гэсэн үгийг хассанаар гэр бүлийн гишүүд, хамаатан садандаа зодуулсан тохиодолд тэдгээр нь эрүүгийн хариуцлага үүрэхгүй болж байгаа юм. Одоо ОХУ-д мөрдөгдөж байгаа хуулиар гэр бүлийн хүрээнээс гадуур хүний биед гар хүрсэн тохиолдолд захиргааны шийтгэл хүртэж, гэр бүлийнхэндээ гар хүрсэн бол эрүүгийн хариуцлага тооцдог аж.

Оросын төрийн Думын дарга Вячеслав Володин уг хуулийн төсөл нь бат бөх гэр бүлийн харилцааг бий болгох нөхцлийг бий болгож байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Судалгаанд оролцсон иргэдийн 59 хувь нь үүнийг захиргааны хуулиар зохицуулах нь зөв гэж үзжээ. Гэсэн хэдий ч 70 хувь нь гар хүрэх явдлыг эсэргүүцдэг гэдгээ илэрхийлсэн байна. Судалгаанд оролцсон иргэдийн 19 хувь нь эхнэр, нөхөр, хүүхэддээ гар хүрэх явдал тохиолдож болох юм хэмээн үзжээ.

Эх сурвалж. BBC 

CHUHAL.MN

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment