8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэд 1072 хувьцааг зарах, худалдаж авах, өвлөх эрхээ хэзээ эдлэх вэ

2017-02-09 08:50:00
Гэрээнээс иргэдийн 1072 хувьцааны хувь заяа шууд хамаарна

“Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийн иргэдийн өмчлөлд байгаа 1072 хувьцааг хэрхэн эргэлтэд оруулах вэ. Тус компани нийт 10 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үүний 15 хувийг иргэн бүр өмчилдөг. Мэргэжилтнүүд “Эрдэнэс таван толгойн” компанийн хувьцааг эргэлтэд оруулах нь хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээл, ард иргэд, компанид өөрт нь ч ашигтай гэдэгт санал нэгдэж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан ажлын хэсэг Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээг 2016 оны сүүлээр эхэлсэн. Гадны болон дотоодын хөрөнгө оруулагчидтай ажлын хэсэг тус тусад нь хэлэлцээ хийж буй. Гэвч хэлэлцээ ямар шатанд яваа талаархи мэдээлэл хомс байна. “Эрдэнэс таван толгой” компанийн Хувьцаа хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Цэндмаа “Таван толгойн гэрээнээс иргэдийн 1072 хувьцааны хувь заяа шууд хамаарна” гэсэн. Гэвч хэлэлцээ хийж буй баг энэ компанийн нийт хувьцааны 14 хувийг эзэмшдэг иргэдийн эрх ашгийг хамгаалах эсэх нь тодорхойгүй байна. Монгол Улсын шадар сайд асан М.Энхсайханы ахалсан ажлын хэсэг ч хувьцаа эзэмшдэг иргэдийнхээ асуудлыг бүрэн орхигдуулсан байсан.

Хэчнээн иргэн 1072 хувьцааг эзэмшиж байгаа нь одоогоор тодорхойгүй

2011 оны гуравдугаар сарын 31-нээс хойш төрсөн, Монгол Улсын иргэд “Эрдэнэс таван толгой” компанид тус бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байв. Насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар хүүхдүүдийн эдгээр хувьцааг өмчлөх эрхийг нээх боломжгүй байдаг байна. Иймд одоогоор Монгол Улсын хэчнээн иргэн 1072 хувьцааг эзэмшиж байгааг шууд тогтоох боломжгүй юм. 2030 он гэхэд иргэдийн бүртгэлийг бүрэн хийж дуусна.

Гэхдээ сонгуулийн өмнө зарим иргэний 300 ширхэг хувьцааг төр 300 мянган төгрөгөөр худалдан авсан. Оюутнуудад сургалтын төлбөрийг нь хөнгөлөх замаар зарим хувьцааг нь авч, ахмадуудад 1.5 сая төгрөг бэлэн тараах замаар бүх хувьцааг нь эргүүлэн авсан. Иймд нийт хэчнээн иргэн хэдэн ширхэг хувьцаа эзэмшдэг нь тухай бүрд өөрчлөгддөг.

Нарийвчилсан тоо хэлэх боломжгүй ч “Эрдэнэс таван толгой” компанийн 10 тэрбум ширхэг хувьцааны 80 хувийг төр,14 хувийг иргэд, 0.6 хувийг аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна.

2016 оны сүүлчээс нүүрсний үнэ өссөнөөр компанийн орлого ч нэмэгдсэн. Энэ оны эхний улирал гэхэд БНХАУ-ын Чалко компанид төлөх зээл буюу 300 сая ам.доллар бүрэн дуусах нь. Ийнхүү санхүүгийн үзүүлэлтүүд нь сайжирч, урд хөршийн нүүрсний эрэлт өссөн таатай үеийг зөв ашиглах ёстой гэж Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо үзэж байна.

Учир нь “Эрдэнэс таван толгой” компанийн өмнөх удирдлагууд нүүрсний зах зээл уналттай үед иргэд, ААН-үүдийн эзэмшиж буй хувьцааг эргэлтэд оруулах нь эрсдэлтэй. Хөрөнгийн биржид бүртгүүлж нээлттэй компани болгосон ч хөрөнгө татан төвлөрүүлэх ажиллагаа амжилтад хүрэхгүй байх эрсдэлтэй гэж тайлбарласаар ирсэн. Мөн хууль, эрхзүйн орчин бүрдээгүй гэдэг нэг үгтэй байв.

Тэгвэл 2014 оноос эхлэн Үнэт цаасны тухай хуулийг мөрдөж, Санхүүгийн зохицуулах хороо холбогдох журмуудыг баталсан нь эрхзүйн таатай орчин бүрдсэн. Тэгэхээр тус компани дотоодод төдийгүй гадаадын хөрөнгийн биржээс хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой болжээ. Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын зөвлөх Ш.Мягмарсүрэн тус биржид бүртгүүлэх хугацаа богино, зардал буурсан, Сингапурын хөрөнгийн биржийн системийг ашиглах болсноор хувьцаагаа худалдах, шинээр хувьцаа авах иргэдийн захиалгыг шуурхай биелүүлэх орчин бүрдсэн хэмээн мэдэгдсэн.

“Эрдэнэс таван толгой” компанийг нээлттэй, улстөрөөс ангид байлгая

“Эрдэнэс таван толгой” компани хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгүүлэх байр сууриндаа хэвээр байна. Тэд өмнө нь гурван удаа үнэлгээ хийлгүүлэхээр тендер зарласан ч шаардлага хангасан компани байгаагүй.

Компанийн зах зээлийн үнэлгээг бодитоор тогтоох нь иргэдийн хувьцааг эргэлтэд оруулах бэлтгэл ажлын суурь юм. Гэвч Таван толгойн ордоос урд хил хүрэх автозам, ордыг түшиглэн байгуулах цахилгаан станцын төслүүдийг тус компаниас салган, өөр өөр төслийн нэгж байгуулсан. Мөн нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах, нүүрсний метан хийг ашиглах зэрэг төслийг толгой компани болох “Эрдэнэс Монгол” хариуцаж байна. Компанийн үнэлгээг тогтоосны дараа аудит хийлгэх шаардлагатай.

Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр:-“Энэ хувьцааны өгөөжийг хүртэхийн тулд тулд эхлээд компани компани шиг үйл ажиллагаа явуулах ёстой. Улстөрөөс ангид, мэргэжлийн баг ажилласнаар үр дүнд хүрнэ. "Эрдэнэс таван толгой" компани улстөрөөс асар их хамааралтай учраас үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. 

Бид зургаан жил хувьцаатай ч юм шиг үгүй ч юм шиг явж байна. Энэ хувьцааг зарах, худалдаж авах, өвлөх эрх иргэдэд байхгүй. Ийм байдал хэдий хугацаанд үргэлжлэх вэ. Хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалах, цаашлаад хэрэгжүүлэхийн тулд энэ асуудлыг эрх баригчдад тавих хэрэгтэй” гэж байв.

Иргэд 1072, 536, 772 гэх мэтээр харилцан адилгүй тооны хувьцаа эзэмшиж байна. Бид хувьцааны өгөөжөө хүртэх  нөхцөл нь Эрдэнэс таван толгой компани ашигтай ажиллах. Санхүүгийн үзүүлэлтүүдийг харвал тус компани Чалкод 76 сая ам.доллар, Хөгжлийн банканд 200 сая ам.доллар тус тус төлөх ёстой. 2010 онд компанийг анх байгуулахад толгой компани болох “Эрдэнэс Монгол” багахан хэмжээний хөрөнгө нийлүүлжээ. Иймд компанийн үйл ажиллагааг эхлэхийн тулд арилжааны банкуудаас зээл авч, тэр зээлээ өртөг багатай Хөгжлийн банкны зээлээр орлуулжээ. 200 сая ам.долларын зээлийг ямар нэг төсөл хөтөлбөрт зарцуулаагүй. Ажилчдын цалин, олборлолт зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хангахад ашигласан байна.

Чалкогоос авсан 300 сая ам.долларын тухайд иргэдэд бэлэн мөнгө болгон тараачихсан. Иймээс Эрдэнэс таван толгойг нээлттэй компани болгож, улстөрөөс ангид байлгавал, Чалкогийн түүхийг дахин давтахгүй гэж мэргэжлийн холбоо тайлбарлав.

Анхдагч арилжааг эхлүүлснээр иргэд хувьцаагаа худалдах, өвлүүлэх эрхтэй болно.

Тавантолгойн орд 7.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, баялаг боловч дэд бүтэц хөгжөөгүй. Авто зам, цахилгаан станц, баяжуулах үйлдвэр барих, ус, геологийн судалгаа, хайгуул хийх гэх мэт олон ажил хийх хэрэгтэй. Эдгээр төслүүдэд хэрэгжүүлэхэд 300-400 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна.

“Энэ хөрөнгийг дотоодоос босгох боломжгүй. Мөн 2005-2009 онд манай хөрөнгийн зах зээлд хөөс үүсч, олон хувьцаа эзэмшигч хохирсон түүх бий. Эрдэставантолгойн хувьцааг арилжаалж эхлэхэд бүгд нэгэн зэрэг хувьцаагаа зарах гэвэл үнэ унах эрсдэлтэй. Гадны хөрөнгийн биржид хувьцаа арилжъя гэхээр зардал өндөр” хэмээн Ц.Цэндмаа  онцлон ярьж байсан. Харин Д.Ачит-Эрдэнэ, Б.Өлзийбаяр нар хөрөнгийн зах бол алдаж бас хожиж байдаг талбар. Хувьцааны үнэ унахаас сэргийлэх, санхүүгийн олон хэрэгсэл бий гэсэн байр суурьтай байв.

Ямартаа  ч Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг хувьцаа эзэмшигч иргэдийн бүртгэлийг цэгцлэх, компанийн үйл ажиллагааг тогтворжуулах зорилготой юм байна.

"Эрдэс таван толгой" компанийн хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалж, эргэлтэд оруулснаар дотоодын хөрөнгийн зах зээлийн ирээдүйн хөгжилд том хөшүүрэг болно. Эдийн засагт үзүүлэх нөлөө нь нэмэгдэж, санхүүгийн салбарын тогтолцоо сайжирна. Мөн тус компанийн хувьцааг нээлттэй арилжаалснаар компанийн мэдээ, мэдээлэл нээлттэй, ил тод болох ажээ.

Компанийн ТУЗ-д мэргэжлийн хүмүүс багтаж, компанийн засаглал сайжирч, шахааны бизнес арилан, ашигт ажиллагаа нэмэгдэн, өрсөлдөх чадвар сайжран, Хөрөнгийн биржийн үнэлгээ ч дагаад өсөх юм байна. Гэхдээ иргэдийн эзэмшиж буй хувьцааг эргэлтэд оруулна гэдгийг Хөрөнгийн биржид IPO хийж, хөрөнгө  босгох үйл ажиллагаа гэж шууд ойлгож болохгүй юм .

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт иргэд, ААН-үүдийн хувьцааг эргэлтэд оруулна гэж заасан. Тэгэхээр эрх баригч нам улстөрийн зориг гарган, дараагийн сонгуулиас өмнө хувьцааны арилжааг Хөрөнгийн биржид эхлүүлэх үүрэгтэй. Гэвч хэзээ, хэрхэн гэдэг нь тодорхойгүй байна. Иргэд, үндэсний ААН-үүдийн эзэмшдэг хувьцааг хамгийн түрүүнд “амилуулан”, Хөрөнгийн биржид “Эрдэнэс таван толгой” компанийг бүртгүүлэх ёстой. Ингэснээр хаалттай биш нээлттэй ХК болох юм. Анхдагч арилжааг эхлүүлснээр иргэд хувьцаагаа худалдах, өвлүүлэх эрхтэй болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
жавзмаа
1072 ш хувицаа зарна 80164936
2021/09/08 66.181.161.5
enhbaatar
huwitsaa zarna 99966440
2021/07/09 202.126.89.192
Khand
1072 huwitsaa zarna
2021/06/30 202.9.46.222
Shvree
Zarna
2021/05/14 66.181.161.58
anujin
huwitsaaa zarna 95385195
2020/11/09 202.126.89.57
oyunzul
huwtsaa zarna 86901012
2020/09/02 66.181.161.123
Temka
Huwitsaa zarna 94842284
2020/05/21 192.82.72.188
C.Monh-ireedvi
Huwitsaa zarna 86011622
2020/05/13 66.181.161.113
Monkhbileg
Huwitsaa zarna 85640576
2020/05/12 202.126.88.44
Badmaa
Huwitsaa zarna 96316031
2020/05/03 103.10.23.123
1072
huvitsaa zarna 95299500
2020/05/01 202.126.89.210
Г Батсуурь
472ширхэг хувьцааг зарна
2020/04/27 202.126.88.169
Tsegii
1072 huwtsai zarna
2020/04/12 66.181.161.110
bumbayr
huwtsai zarna 90780130
2020/04/11 202.55.188.35
Mart
Huvitsaa zarna 848 90800950
2020/04/07 202.55.188.82
Билгүүн
1072 хувьцаа зарна 98861219
2020/03/24 202.126.89.97
zarna
700 huvitsaaa zarna 88444981
2020/03/17 66.181.180.90
Алтансэлэм
Хувьцаа зарна 94376036
2020/03/17 64.119.19.43
Jargal
huwitsaa zarna 88500725
2020/03/11 66.181.161.121
Tuguldur
Huwitsaa zarna 96121016
2020/03/11 202.55.188.82
zochin
hubtsaga zarna 94451059
2020/03/06 202.126.88.147
Zochin
Huwitsaa zarna 89869885
2020/02/17 150.129.142.63
Цэрэндавга
Хувьцаагаа зарна
2020/02/10 202.55.188.85
zochin
zarnaa 80320136
2020/02/08 202.126.88.53
bymbasvren
Zarna 3hvnih bna99570104
2020/02/02 66.181.161.57
D. Svhbat
1072huwitsaa zarna 99941360 85890917
2020/01/22 202.126.89.154
иргэн
хувьцаа зарна 88302148
2020/01/21 202.9.46.84
иргэн
Хувьцаа зарна
2020/01/15 66.181.161.100
altangerel
huwitsaa zarna 89980438
2019/10/25 59.153.115.211
bymba
zarna 99570104
2019/08/18 66.181.160.15
O Gerelmaa
Huwtsaga zaran onogdol ashga awmar bn
2019/06/27 66.181.161.3
хххх
яаралтай хувьцаа зарна 94197190
2019/04/25 66.181.161.94
зочин
хувьцаа зарна яаралтай
2019/04/25 66.181.161.94
ts.temuujin
Huwitsaa zarna 89320528
2019/03/13 66.181.161.78
dembee
huvitsaa zarna 89309981
2019/02/24 66.181.160.40
irgen
Миний ээж нас барсан боловч регистрийн дугаараар орохоор 1072 хувьцаа нь байдаг. Үр хүүхэд бидэнд өвлөн авах боломж бий юу ? Энэ тухай хууль гаргаач ээ.
2019/02/19 49.0.212.204
bars
huvitsaagaa zaraj boloh bolwuu
2019/01/29 103.9.89.6
Bek
Huvitsa zarna 80994991
2019/01/07 66.181.160.135
Batbold
Huwitsaa zarna 99475197
2018/12/18 66.181.161.12
DAWAABAT
HUWITSAA ZARNA 89179770
2018/12/12 66.181.161.61
төк
хувьцаа зарна.94244334
2018/12/07 66.181.160.72
БААТАР
Хувьцаа зарна 80667556
2018/12/05 203.91.118.180
gonchigoo 99121335
huwitsaa zarna
2018/12/03 182.160.35.62
ганаа
хувьцаа зарна 80829110
2018/11/14 202.21.107.17
халиунаа
хувьцаагаа зармаар бна хаана хандах вэ?мэдээлэл ав яа 94952660
2018/10/08 202.126.89.32
Zochin
Huvitsaagaa zarmaar l bna erh ni hezee neegdehiin be
2018/08/26 112.72.11.121
Хонгороо
1072 хувьцаа зарна94414906
2018/07/14 27.123.212.143
Bulga
хувьцаа зарна 94537001
2018/06/22 27.123.214.108
baterdene
huwtsaagaa zarmaar baina haana zarah ve medeelel avii 88159474
2018/05/02 66.181.160.41
baagii
huwitsaagaa yaj zarah we mededeh hun baiwal medeelel ogooch 80232347
2018/04/29 119.40.102.2
Chimgee
Yaj zarah uu
2018/03/23 27.123.214.119
tseegii
772xuwtsaa vldsen zarj boldiimu ediin zasag xetsvv bnshvv dee
2018/03/03 66.181.161.72
Төгсөө
Үлдсэн 772 хувьцааг худалдана гээд явбал авах болвуу уул нь шилжүүлж худалдах эрх нь иргэн бүрт багаа биздээ тодорхой мэдмээр бн
2017/07/05 202.70.46.214
Нара
Компаниудаас авсан мөнгөөө яаж бна .Бип яахвэ тод мэдээлэл өгөөрэй
2017/02/23 27.123.214.115
aagii
aan -n negjuudees avsan mongondoo banknii huu tol
2017/02/20 202.9.43.110
Зочин
300 хувьцаагаа сонгуулаасөмнө зарсан гэвч 100000 төгрөг нь орж ирээд үлдсэн 200000 төгрөг нь орж ирээгүй шүү дээ энэ асуудлыг хэзээ шийдэх юм бэ
2017/02/09 124.158.110.101
ЭРДНЭС 5 ТОЛГОЙН ХУВЬЦААГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ ШААРДЛАГАТАЙ
ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗАРЫН ҮЕД НАС БАРСАН ХҮН ДЭЭР ХҮРТЭЛ ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ГАРГАСАН АСУУДАЛ ХҮРТЭЛ ЯРИГДАЖ БАЙСАН ОДОО ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЦАГ БОЛСОН АРД ТҮМНЭЭ ЯЛГАВАРЛАЛГҮЙ ҮНЭН ЗӨВӨӨР ХҮН АМЫГ ТООЛЖ
2017/02/09 202.9.40.28
ЗОЧИН
ЭРДНЭС ТАВАН ТОЛГОЙН АСУУДЛЫГ ЦЭГЦЛЭХ ШААРДЛАГАТАЙ БӨГӨӨД ОДОО БАЙГАА МОНГОЛ УЛЫН ИРГЭНИЙГ УЛСЫН БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН ГАЗРААС ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛИЙГ НЬ ГАРГАЖ БҮХ ИРГЭДДЭЭ ШИНЭЭР ХУВЬЧЛАХ НЬ ЗӨВ.
2017/02/09 202.9.40.28
  • Recent
  • Most Read
  • Most Comment