8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагаач, дүрвэгсдийн асуудлаар хэн, ямар байр суурьтай байна вэ?

2017-02-09 09:14:00

 

АНУ-ын 45 дах ерөнхийлөгч Барак Обама АНУ дах цагаачдын тоог тогтвортой барьж, өсгөх бодлогыг баримталж,  тохирох хуулийн мэдээллийг боловсруулах шаардлагатай гэж байв. АНУ-д албан бус мэдээллээр 11 сая цагаач амьдардаг баримт бий. Харин Муслим шашинтан, Мексик дэх хилээ түр хугацаанд хаах талаар Доналд Трамп өөрийн твиттер хуудаснаа мэдээлж байсан удаатай.

Их Британийн  ерөнхий сайдТереза Мей хэлэхдээ “Европын холбоо өөрийн гишүүн орнуудад ирсэн цагаач иргэдийн тоог хянах шаардлагатай. Тэрээр Консерватив намаас нэр дэвшихдээ Их Британи 2015 онд 336000 цагаачаас 100000 болгох шийдвэр гаргаж байсан. 

Япон улс нь цагаач иргэдийг хязгаарлах төрийн бодлогыг баримталж ажиллаж байв. Харин Шинзо Абэгийн засгийн газар энэхүү нөхцөл байдлыг өөрчлөхөөр ажиллаж байна. Нийт ажиллах хүчний 1,4 хувийг гадаад иргэншилтэй ажилчид эзэлдэг аж. Харин АНУ-д гадаад иргэншилтэй иргэд 16,7 хувийг эзэлдэг байна. Өнөөдрийн байдлаар Япон улсад амьдарч буй иргэдийн дийлэнхи хувийг хөгшин настай хүмүүс эзэлдэг бөгөөд гадаад улсаас ажиллах хүчийг татан авчирах тал дээр анхааран ажиллаж байна.

Европын орон цагаач, дүрвэгсдийн асуудалд ямар байр суурьтай байна вэ? 

2017 он гарсаар Газрын дундад тэнгисээр 11 мянган дүрвэгч Европ тивийг зорьжээ. Дээрхи дүрвэгчдийн 255 нь явах замдаа амиа алдсан талаар Цагаачлалын асуудлаар олон улсын байгууллагаас мэдээлж байна. Тус байгууллагын онцолсноор өнгөрсөн онд 363 мянган цагаач зорьсон газартаа хүрсэн бол 5000 гаруй нь замдаа амиа алджээ.

Цагаачлалын асуудлаарх олон улсын байгууллагын мэдээлснээр хоёрдугаар сарын 5-нд 11010 дүрвэгч Европыг зорьсон. Тухайлбал, тэдний 85 хувь нь Итали улсыг, үлдсэн нь Грекийг зорьсон аж.

Европын холбооны гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн баасан гарагт Мальтад болжээ.

Энэ үеэр талууд Газрын дундад тэнгисээр дамжин Европ рүү нэвтэрч буй хууль бус цагаачдын асуудлыг хөндсөн байна. Зөвхөн Ливи улсаас тэнгисээр дамжин өнгөрсөн онд 181 мянга гаруй хүн дүрвэжээ.

Канад

Канад улс өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэж нэг жилийн хугацаанд Сириэс дүрвэсэн 35  мянган цагаачийг хүлээн авчээ. Энэ тухай Канадын Гадаад хэргийн яамаас мэдээлэв. Канад улсад суурьшсан цагаач дүрвэгчдийн ихэнхи нь Ливаныг дамжиж ирсэн бөгөөд 2015 онд Канадын цагаачлалын албанаас мэдээлж буйгаар 25000 цагаач иргэдийг өөрийн нутагтаа хүлээн авсан гэв.

Муслим иргэдийг 90-120 хоногийн турш АНУ хүлээн авахгүй

Өнгөрсөн бямба гарагт Доналд Трамп "Цагаан ордон"-д Муслим шашинтай нэр бүхий улсуудаас цагаач иргэдийг нэвтрүүлэхгүй байх 90-120 хоногийн дотор АНУ-ын нутаг дэвсгэрт зорчихгүй байхыг сануулж, зарлиг шийдвэрт гарын үсэг зурсан. 

Ерөнхийлөгч Трамп тодорхой хугацаагаар Иран, Ирак, Сири, Судан, Ливи, Йемен, Сомали зэрэг долоон улсын иргэдийг болон Сирийн дүрвэгсдийг АНУ-ын нутаг дэвсгэрт орохыг хориглоод байгаа билээ. Барак Обама 2011 онд Иракийн хоёр дүрвэгч тэсрэх бөмбөг хийх үйл ажиллагаанд холбогдсоны улмаас Иракийн дүрвэгсдийг Америкт орохыг зургаан сараар хориглосон зарлиг гаргаж байв. 

Эх сурвалж: BBC, CNN

CHUHAL.MN  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл