8o
Улаанбаатар хот
mobile menu

Трампын цагаач, дүрвэгсдийн эсрэг тогтоосон бодлого "нурлаа"

2017-02-10 09:09:00

Donald J. Trump ✔@realDonaldTrump

SEE YOU IN COURT, THE SECURITY OF OUR NATION IS AT STAKE!

7:35 AM - 10 Feb 2017

Пүрэв гарагт буюу Өчигдөр холбооны давж заалдах шатны шүүх ерөнхийлөгч Дональд Трампын муслим хүн ам голлодог долоон орноос дүрвэн ирэгсдийг хилээр нэвтрүүлэхийг хориглох шийдвэрийг сэргээхээс татгалзсан байна. Сан Франциско хотын давж заалдах шатны шүүхийн гурван шүүгч санал нэгтэй ийм шийдвэр гаргаснаар хориглогдсон долоон орны иргэд АНУ-д үргэлжүүлэн зорчих боломжтой болж байна.

Шүүхийн шийдвэр гарсны дараа Дональд Трамп твиттер хуудсандаа мэдэгдэл гаргажээ. Тэр “Шүүх дээр уулзацгаая. Манай орны аюулгүй байдал эрсдэлд орлоо” хэмээн бичсэн байна. Одоо Дональд Трамп АНУ-ын Дээд шүүхэд давж заалдах эрхтэй болж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Вашингтон, Миннесота мужууд Трампын хоригийн эсрэг шүүхэд гомдол гаргаснаар хоригийг түр цуцлаад байв. Үүний дараа Хууль зүйн яам Сан Францискогийн шүүхэд давж заалдсан нь ийм үр дүнд хүрлээ.

Нэгдүгээр сарын 27-нд гаргасан Трампын шийдвэрт Иран, Ирак, Сири, Сомали, Судан, Ливи, Йемен гэсэн долоон орны иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглосон юм. 

Аялах хүсэлтэй иргэдийг хязгаарлаж, хориглосон явдал буруу шийдвэр

 АНУ-ын 45 дах ерөнхийлөгч Доналд Трампын гаргасан шийдвэрт ард олон дургүйцэж, шашин болон хүний эрхийг уландаа гишгэсэн хэмээн үзэж байгаа юм. Тэрээр өөрийн мэдэгдэлдээ визаны асуудлын талаар ярихдаа “Бид энэ газар нутагт аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд Муслим иргэдийн аялах, нэвтрэх явдлыг хязгаарлах нь зүйтэй” гэв. 

Доналд Трамп энэхүү шийдвэрийг нэгдүгээр сарын 27-ны өдөр гаргаж, 120 хоногийн хугацаанд АНУ даяар Муслим шашинтай нэр бүхий улсаас болон Сирийн цагаачдын нэвтрүүлэхийг хориглосон тушаал гаргасан юм. Энэхүү шийдвэр гаргасан даруйд “Цагаан ордон”, “Трамп цамхаг”-ын гадаа эсэргүүцэгчдийн жагсаалтай нүүр тулсан. 

"Хорио цээр" хэнд илүү хохиролтой вэ?

АНУ-ын нутаг дэвсгэрт Иран, Ирак, Ливи, Сомалиа, Судан, Сири, Йемен зэрэг орны иргэд 90 хоногийн хугацаанд зорчихгүй байж, дээрхи улсын иргэншилтэй болон давхар иргэншилтэй иргэдэд ихээхэн гарз хохирол учруулж байна.

Их Британи тус шийдвэрийг даган биелүүлэх тухайгаа амлаж, дээрхи орны иргэдийг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзвэл хил дээр шалгалтыг улам нэмэгдүүлэх болсоноо анхааруулж хэлжээ. Харин АНУ, Их Британийн дунд дээрх шийдвэр огт нөлөөлөхгүй хэвийн зорчино хэмээн удирдагчид мэдээлжээ. “Цагаан Ордон”-оос удирдлагууд мэдээлэхдээ АНУ-ын ногоон карт эзэмшигч болон хуулийн дагуу оршин суух эрхтэй иргэдэд тус шийдвэр нөлөөлөхгүй гэв.

Эрх баригчид ямар байр суурьтай байна вэ? 

Доналд Трамп өөрийн твиттер хуудаснаа “Бид шашин шүтлэгээр ялгах бус өөрийн эх орныхоо аюулгүй байдлын төлөө тус алхамыг хийж байна. Энэ 90 хоногийн хугацаанд визаны асуудлаар хэлэлцэж, тохирох шийдвэрт хүрсэний дараа дараагийн чухал алхамыг авч, хэрэгжүүлнэ” гэжээ. АНУ-ын гадаад харилцааны хорооны сенатич Боб Коркер “Энэхүү гаргасан шийдвэр ногоон карт эзэмшигчдэд ямар нэгэн хохирол учруулахгүй” гэв. Харин АНУ-ын Ардчилсан намын сенатын бүлгийн дарга Чак Шумер “АНУ хүний эрхийг уландаа гишгэж, илүү аюултай нөхцөл байдалд улс орноо татан орууллаа”. 

Ноён Трампын гаргасан шийдвэр иргэдийн бухимдалтай тулгараад байгаа ч Канадад сайхан боломж нээж өгч, цагаачлалын бодлогодоо чухал нөлөө авчрах болсон юм. Канадын ерөнхий сайд Жастин Трудеа өөрийн твиттер хуудаснаа “Дайн болон террор үйл ажиллагаанаас болж хохирсон буруутан бүрийг өөрийн улс орондоо хүлээн авахад бэлэн байна” гэв. 

chuhal.mn

Эх сурвалж: BBC, CNN, Business Insider

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment