18o
Улаанбаатар хот
mobile menu

Доналд Трамп Бүх Хятадын дарга Си Зин Пин рүү захидал илгээжээ

2017-02-10 11:58:00

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Бүх Хятадын дарга Си Зин Пин рүү захидал илгээжээ."Цагаан ордон"-оос мэдээлж буйгаар Доналд Трампын тангараг өргөх ёслолын дараа баярын бичгийг хүргүүлэн өгсөн байдаг. Хэвлэлийн албаны төлөөлөгч Шон Спайсерийн хэлж буйгаар "Хятадын ард түмэнд баяр хүргэж, хоёр орны харилцаа өргөжин, тэлж сайжиран гэдэгт итгэлтэй байна" хэмээн бичсэн гэж захианы агуулгыг дурдаж өнгөрүүлэв. 

Одоогийн байдлаар хоёр орны удирдагч утсаар ярилцаагүй байгаа бөгөөд Трамп зарим талаараа Хятадын бодлогыг эсэргүүцдэг ч түүний охин Иванка болон зээ охин Арабелла нар Вашингтон хот дахь Хятадын элчин сайдын яамын газрын шинэ жилийн баярт ирж, байдлыг эерэг болгосон гэж хэлж болно. 

Доналд Трампыг сонгогдсон цагаас эхлэн АНУ Хятад, Тайвань улстай Өмнөд Хятадын тэнгис, вальют, гадаад худалдааны бодлого зэрэгт маргаантай байгаа бөгөөд дээрхи асуудалтай холбоотойгоор Тайваньтай сайн харилцаа тогтоосон явдал Хятадын уур бухимдалыг төрүүлээд байгаа билээ. 

Эх сурвалж: BBC 

chuhal.mn 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment