8o
Улаанбаатар хот
mobile menu

Галын аюулаас гурван иргэний амийг аварчээ

2017-02-12 10:30:00

Хоёрдугаар сарын 10-ны 23 цаг 50 минутын орчим СБД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Бэлхийн 37-05 тоотод иргэн Ж.Ганбатын зуны байшинд цахилгаан халаагуураас гал гарчээ. Улмаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын дөрөвдүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, ахлах дэслэгч Х.Ариунбат нар хаалгыг нь эвдэн орж гурван иргэнийг гаргаж амь насыг нь галын аюулаас аварчээ. Одоогоор гурван иргэний биеийн байдал сайн байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment