-8o
Улаанбаатар хот
mobile menu

Ким Жон Ун Доналд Трампыг өдөөн хатгаж "турхирч" байна

2017-02-12 10:58:56

Өнөөдөр орон нутгийн цагаар 07:55 цагт Хойд Солонгос баллистик пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын тал мэдээллээ. Пуужинг Хойд Пёнган мужийн Кусон агаарын баазаас зүүн зүгт харвасан бөгөөд 500 орчим километр зайнд далайд туссан гэжээ. Одоо Сөүлийн цэргийнхэн мэдээлэл дээр шинжилгээ хийж, ямар загварын пуужин харвасан болохыг тогтоохоор ажиллаж байна. Энэ туршилт нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг тангараг өргөснөөс хойших анхны өдөөн хатгалга болж байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн шинэ жилийн мэндчилгээндээ Ким Жон Ун өөрийн тив хоорондын баллистик пуужин хөгжүүлэх ажил нь эцсийн шатандаа орсныг зарлаж байв. Тэрээр АНУ-ын баруун эрэгт цохилт өгөх чадвартай болж байгаагаа энэ үеэр дуулгасан юм. Энэ удаагийн өдөөн хатгалгыг шинэ ерөнхийлөгч Дональд Трампыг турших зорилготой гэж ажиглагчид үзэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
рышушбрбш
дийлдэхгүй нэг нөхөр гарж бн да
2017/02/12 202.9.41.47
L
Buduun novsh ih darvalzaj bgd aluulah n dutaj l dee
2017/02/12 49.98.50.203
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 116