8o
Улаанбаатар хот
mobile menu

“Аватар 2” 2016 онд нээлтээ хийнэ

2015-12-24 14:16:00

Нэрт найруулагч Жеймс Камерон “Аватар 2” киноны зураг авалтаа 2016 оны эхээр эхэлж, оны сүүлчээр буюу ирэх арванхоёрдугаар сарын 17-нд нээлтээ хийнэ гэж мэдэгдэлтэй зэрэгцээд “Оддын дайн” киноны продюсерүүд дараагийн ангийг 2017 оны тавдугаар сард гаргана хэмээн найруулагч нь амласан байна. Хамгийн их ашигтай кино болсон “Аватар”-ын үргэлжлэл “Аватар2”-ын сүрэнд дарагдахаас айсан учраас ийнхүү түрүүлж гаргах гэж байж магадгүй гэцгээж байгаа юм. “Аватар”-ын уран бүтээлчид “Аватар2”-ын төсөл дээр бараг хоёр жил ажиллаж байгаа гэнэ. Киноны зохиолыг бичих ажил дуусах шатандаа орж, технологийн шинэчлэлүүд хийгдэж байгаа ажээ. Кино багийнхан зураг авалт эхлэхийн өмнө Пандора гариг дээрх нууцлаг ертөнцийг бий болгох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл