8o
Улаанбаатар хот
mobile menu

Канад болон АНУ-ын хоорондын уулзалт МЭТГЭЛЦЭЭН болж хувирчээ

2017-02-14 10:33:00

Ерөнхийлөгч Доналд Трамп Канадын ерөнхий сайд Жастин Трудеау нар даваа гарагт хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, хоёр орны дипломат харилцааны асуудлаар хэлэлцлээ. Доналд Трамп хэвлэлийн бага хурлын үеэр өөрийн байр суурийг илэрхийлэхдээ “АНУ-ын нутаг дэвсгэрт буруу номт хүмүүсийг оруулж, нэвтрүүлэхгүй” гэв.  

Хоёр орны удирдагчдын хэлж буйгаар хоорондын хилийн худалдааг сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Трампын зарлигыг дээд шүүх буцааж, татгалзсан ч буруу номт хүмүүстэй тэмцэх ажлаа хэзээ ч зогсохгүй хэмээн мэдээлсэн бол Канадын удирдагч Сирийн цагаач иргэдийг Канадын хилээр нэвтрүүлж, хүлээн авахаа мэдэгдлээ. 

Хоёр орны удирдагчдын уулзалт хоёр орны сонирхол, хүсэл тэмүүллэлийг илэрхийлэхийн оронд хоёр хүний философи, бодлогын талаар зөрчилдөж, мэтгэлцсэн гэж хэлж болохоор болжээ.Трамп өөрийн дипломат бодлогын хүрээнд амралтын өдрүүд Японы ерөнхий сайд Шинзо Абетэй уулзсан бол уулзалтаас хоёр өдрийн өмнө Израйлийн ерөнхий сайд Цагаан ордонд ирж, уулзсан байна.

Доналд Трампын охин Иванка мөн энэ уулзалтанд оролцсон ба уулзалтанд оролцох эмэгтэйчүүд болон ярилцах сэдвүүдийг сонголцоход гар бие оролцсон аж. Сэтгүүлчдийн үзэж байгаагаар энэ нь Иванкагийн байр суурь Цагаан ордонд хэрхэн өсч байгааг харуулсан бас нэг үзүүлэлт болжээ.

45 настай Трюдо болон 70 настай Трамп нарын байр суурь олон зүйл дээр зөрчилддөг. Америкчуудын хувьд Трюдо чөлөөт худалдаа болон цагаачлалын нээлттэй бодлогыг дэмжигч либерал юм. Түүнийг Канадын төрийн эрхийг барьсан цагаас хойш Канад улс Сирийн 40 мянган дүрвэгсдийг хүлээн авсан байна. Тэрээр өөрийгөө феминист гэж үздэг ба түүний бүрдүүлсэн засгийн газрын тал нь эмэгтэй сайд нараас бүрддэг.Түүнээс ялгаатай нь Трамп цагаачлалын тал дээр хатуу бодлого баримталж, чөлөөт худалдааг шүүмжлэхээс гадна түүний засгийн газарт эмэгтэйчүүд цөөнхийг эзэлдэг билээ.

Канадын экспортын 75 хувь нь АНУ руу гардаг учраас Канадын хувьд АНУ маш чухал байр суурийг эзэлдэг. Ихэнх канадчууд Трамп Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг (NAFTA) дахин хэлэлцэнэ гэж мэдэгдсэн нь Канад болон Мексикт хохирол үзүүлэх эрсдэлтэй гэж үзэж байгаа аж.

Chuhal.mn

Эх сурвалж: BBC 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл