18o
Улаанбаатар хот
mobile menu

"Панамын баримт бичгүүд"-ийг дэлгэсэн этгээдэд хуулийн хариуцлага тооцно

2017-02-14 13:26:00

“Панамын баримт бичгүүд” гэдэг нь “Mossack Fonseca” фирмийн өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нийтэд дэлгэсэн, 11 сая гаруй нууц баримт бичиг юм. Эдгээр баримтыг үзвэл татвараас зайлсхийж, хууль бус аргаар хадгаладаг татваргүй чөлөөт бүс гэж ойлгож болно. 

Оффшор данстай холбоотой олон мянган нууц баримт бичгийг нийтэд дэлгэсэн "Панамын баримт бичгүүдийн" дуулиан шуугианыг дэгдээсэн “Mossack Fonseca” хуулийн фирмийн ажилтнуудыг Панамын прокурорын газар баривчилжээ. Рамон Фонсека Moра болон Юрген Моссак нарыг хоёр өдрийн турш байцаасны эцэст өчигдөр баривчилсан байна.

Тэд Бразилын барилгын томоохон компани болох “Odebrecht”-оос хахууль авсан бөгөөд мөнгө угаасан хэрэгт буруутгаж байна. Панамын Ерөнхий прокурор Кениа Порселлын хэлснээр, тус фирм гарал үүсэл нь тодорхойгүй эд хөрөнгө, мөнгийг нуух ажиллагаа явуулдаг гэмт хэргийн бүлэглэл байсан бололтой. Харин баривчлагдсан хүмүүсийн өмгөөлөгч хэлэхдээ “гэм буруутай гэдгийг нотлох баримт хангалтгүй байна” гэв.

“Odebrecht” бол Латин Америкийн хамгийн том барилгын компани бөгөөд 12 улсад гэрээ байгуулах явцдаа нэг тэрбум долларын хахууль өгчээ. “Mossack Fonseca” фирмийн зүгээс "Манай ажилтнууд ямар ч буруу юм хийгээгүй" гэж мэдэгдээд “Бид компьютерын хакерын золиос боллоо” гэжээ.

chuhal.mn

BBC.COM

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment