8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ 72.764.000 төгрөг байна

2017-02-14 15:40:00

Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2017 оны нэгдүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолж танилцууллаа. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4987 орон сууцны үнийг хамруулсан байна.

2017 оны нэгдүгээр сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 2.8 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 7.2 хувиар тус тус буурчээ. Шинэ орон сууцны үнийн индекс 4.6 хувиар (жилийн өсөлт) буурсан нь орон сууцны үнийн индексийг бууруулахад нөлөөлжээ.

2013 оны нэгдүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны нэгдугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарсан байна. 2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ (өмнөх оны мөн үетэй харьцуулахад) буурч эхэлсэн бөгөөд орон сууцны үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байна.

Тухайлбал, “Баянмонгол” хороололд 2016 оны  нэгдүгээр сард нэг м.кв дундаж үнэ 1.915.000 төгрөг байсан бол 2017 оны нэгдүгээр сарын байдлаар 1.772.000 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар буурсан байна.

Шинэ орон сууцны нэг м.кв дундаж үнэ нь 2017 оны нэгдүгээр сарын байдлаар 2.047.000 төгрөг болж өмнөх сараас 0.15 хувиар буурсан бол өнгөрсөн оны мөн үеэс 0.01 хувиар өссөн байна.

Сүхбаатар дүүрэгт хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр, харин  Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ нь 2017 оны нэгдүгээр сарын байдлаар 72.764.000 төгрөг болж өмнөх сараас 1.8 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 12.8 хувиар тус тус буурчээ.

Иргэдийн хувьд хоёр өрөө байр худалдан авах боломж нь 3-4 өрөө байр худалдан авах боломжоос харьцангуй их байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл