8o
Улаанбаатар хот
mobile menu

Валентины баярын тухай фэйсбүүк дэх хөгжилтэй постууд

2017-02-14 18:03:00

Өнөөдөр Гэгээн Валентины баярын өдөр. Энэ өдрийг Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн бөгөөд Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм.
Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ. Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж, Валентиныг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрбээр хайртай бүсгүйдээ “Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. 

Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг хоёрдугаар сарын 14 юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болсон түүхтэй. Нэмэлт мэдээлэл дуулгахад, Дэлхий даяар энэ өдрийг гэгээн хайрын өдөр болгон тэмдэглэхээс гадна Ном бэлэглэх олон улсын баярын өдөр билээ.  Жил бүрийн энэ өдөр нэн түрүүнд хүүхдэд ном бэлэглэх ёстой.Та хүүхэддээ ном бэлэглэж амжсан уу. Харин одоо та бүхэндээ Гэгээн Валентины баярын өдрийг хосууд хэрхэн тэмдэглэж байгаа болон сошиал ерөнцийн сонин сайхан мэдээллийг дуулгая. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment