Манай эдийн засаг тэг рүү тэмүүлэлтэй байгаа боловч 2016 оны татварынх нь бүх орлого биелсэн төдийгүй зарим төрлөөрөө бүр давж биелсэн нь амжилт юм. Татварын системийн өөрчлөлт нь бизнесийн эрүүл орчин бүрдэхэд нөлөөллөө. Татварын систем нь иргэнд ажил хийх бололцоо олгодог, хувийн өмчийг хамгаалдаг. НӨАТ-ын урамшууллын системийн онцлох 30 ишлэлийг хүргэж байна.
- Хоёрдугаар сарын 15-ны өдөр буюу өнөөдрийг хүртэл нийт 610 мянган иргэн улсаас 32 тэрбум төгрөг буцаан авна.
- Улсын хэмжээнд 2016 онд 203 сая талон хэвлэгдсэн байна
- 77 сая талон нь компьютерт шивэгдсэн байна.
- Иргэдийн дутуу мэдээлэл, хойрго хайрхамжгүй зангаас 120 орчим сая талон хаягджээ.
- НӨАТ-ын баримтаа бүртгүүлээгүйгээс иргэд 60 тэрбум төгрөг авах байсан нь улсын орлого боллоо.
- Урамшууллын сугалаанд 22 тэрбум төгрөг төсөвлөсөн
- Урамшуулалд ердөө 3.7 тэрбум төгрөг зарцуулагдсан.
- Урамшуулалд зориулагдах байсан 18 тэрбум төгрөг улсын орлого болжээ
- НӨАТ-ын урамшууллын тохирлыг жилд 18 удаа зохион байгуулжээ
- Харилцагчийн нэр данс зөрүүтэй, дансны мэдээллээ буруу оруулснаас 21000 иргэний гүйлгээ буцаагдсан байна.
- Манай улсын ДНБ-ийг 28 их наяд гэж үздэг.
- Тэгвэл НӨАТ-ын талон 36 их наяд бүртгэгдсэн байна.
- Татвар орлого нь биелсэн харин эдийн засаг нь уналттай байна
- НӨАТ-ын зөв системийг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжийн санхүү татварын тайлан, өмч ил боллоо
- НӨАТ-ын бүртгэлээр дамжуулаад аж ахуйн нэгжийн орлого ил болсон.
- Гаднаас өндөр үнэтэй бэлэн программ аваагүй.
- Монголын 46 программист залуу НӨАТ-ын системийг бий болгосон.
- Одоогоор инноваци технологийн салбарт нэвтэрсэн цор ганц ололт боллоо.
- Анх 2005 онд санаачилснаас хойш арав гаруй жилийн дараа НӨАТ-ын урамшууллын системийг нэвтрүүлж чаджээ
- Монгол Улсын хэмжээнд ашиглах маш том сүлжээг бий болголоо
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон.
- 126 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй
- 60 мянган аж ахун нэгж хасах тайлан гаргадаг байжээ.
- Үлдсэн 60 мянган компанийн 50 мянга нь 1-9 хүнтэй хүнтэй жижиг компани
- Ердөө 10 гаруй мянган компани нь манай татварын орлогын 95 хувийг бүрдүүлдэг.
- Нийт зах зээлийнхээ 60 хувиас татвар авч чаддаггүй байсныг илрүүлсэн.
- 2016 онд менежмэнт, дотоод хөрөнгө оруулалтаа сайн хийж чадсан компаниудын орлого оны эцсээр 10-15 хувийн нэмэхтэй гарсан.
- Гурван тэрбум төгрөгөөс доош татвар ногдох орлоготой аж ахуйн нэгжүүд 10 хувийн татвар төлдөг.
- Өнөөдрийн инфляци, мөнгөний ханш уналтаас болж тэр үеийн гурван тэрбум төгрөг одоогийн 10 тэрбум төгрөгөөс илүү үнэ цэнэтэй болсон.
- Татварын тухай хуулинд өөрчлөлт оруулснаар гурван тэрбум төгрөгийн босгыг 10 тэрбум төгрөг болгох санал ч байдаг. П.Од