8o
Улаанбаатар хот
mobile menu

Kим Чен Уны ах Малайзад амиа алджээ

2017-02-15 09:35:00

Малайзын Куала Лампурын нисэх онгоцны буудалд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ахад халдаж, амь насанд нь хүрсэн байна. Ким Чен Нам 45 настай, эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан талаар Малайзын цагдаа хэлсэн байна. 
Түүнийг нисэх онгоцны буудал дээр байх үед хоёр эмэгтэй хордуулсан гэж Өмнөд Солонгосын TV Chosun гэх кабелийн телевиз мэдээлсэн байна. Гэвч одоогоор түүний амиа алдсан шалтгааны талаар албан ёсны, баттай мэдээлэл хараахан гараагүй байна.
Өнөөгийн удирдагч Ким Чен Ир нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ил, түүний гэргий Ко Ён Хи нарын гурав дахь хүү билээ. Эцэг Ким Жон Ил нийт дөрвөн охин, гурван хүүтэй бөгөөд удирдагч Ким Чен Ир болон 45 настай Ким Чен Нам нар эх ондоотой аж. Ким Чен Ирийн ууган хүү хэмээгддэг тэрээр сүүлийн жилүүдэд эх орноосоо дүрвэн амьдарч байсан ба өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа түүний аминд хүрэх гэсэн оролдлого гарч байсан юм.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл