8o
Улаанбаатар хот
mobile menu

Үхэр: Шийдвэр гаргахдаа хянуур бай

2017-02-15 10:23:32

Хонь - (3/21-4/19) 
Идэвх санаачилгатай ажиллах нь амжилтад хөтөлнө. Бүтээлч үйл ажиллагаа бүх талаараа үр дүнтэй. Хэрвээ та ажлаа өөрчлөхийг, эсвэл шинэ ажилд орохыг хүсч байсан бол өнөөдөр тохиромжтой. Уран бүтээлчдийн онгод орж, бүтээл туурвил арвинтай байна. Шинжлэх ухааны судалгаанд шинэ арга барил, санаа оноог нэвтрүүлнэ. 

Үхэр - (4/20-5/20) 
Үзэл бодлоо солилцох, мэдээлэл авахад сайн. Ямар ч зүйлийг сонссон эергээр хүлээн авч, саад бартааг нь олж харахгүй. Тиймээс шийдвэр гаргахдаа хянуур бай. Этгээд хачин хүмүүстэй харьцахаас зайлсхийх хэрэггүй. Иймэрхүү харьцаа нь таны цар хүрээг тэлж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгоно. 

Ихэр - (5/21-6/21) 
Сэтгэл санаагаа ариун байлгах өдөр. Сэтгэл санааны байдлаас биеийн эүүл мэнд, ажил төрлийн бүтэмж хамаарна. Тиймээс өөдрөг байж, бүхнийг гэрэл гэгээтэйгээр харвал амжилтанд хүрнэ. Амьдралаа дүгнэн цэгнэж, алдаа оноогоо дэнслэн, ирээдүйгээ төлөвлөхөд ээлтэй. Мөн биеэ чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх арга хэмжээ үр дүнтэй. 

Мэлхий - (6/22-7/22) 
Та ямар нэгэн ажил хийхээр төлөвлөсөн бол заавал хийж дуусга. Бусадтай хэрүүл маргаан хийх, уурлаж цухалдах, хашгирч загнахаас зайлсхий. Өглөг өгөх, буян хийх, нохой шувуу хооллоход сайн. 

Арслан - (7/23-8/22) 
Гэрээ хэлцэл байгуулах, бичиг баримтад гарын үсэг зурах, шинээр ажил төрөл эхлэхээс зайлсхийвэл зохино. Учир нь та буруу бодож, дулимаг тооцоо хийх магадлал өндөр байна. Мөнгөндөө хямгатай байхгүи бол алдаж гээж мэднэ. 

Охин - (8/23-9/22) 
Өнөөдөр ууч тэнүүн энэрэнгүй зөөлөн байваас та өөрийнхөө “би”-тэй бүрэн нийцэж сэтгэлийн таашаал амсана. Өглөг авлагаа барагдуул. Бие сэтгэлээ ариусган мөргөл залбирал үйлд. Орой лаа асаан, эсвэл задгай галын дөл ширтэн ирээдүйгээ гэгээтэйгээр зөгнө. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Арилжаа наймаа хийх, санхүүгийн аливаа асуудлыг шийдвэрлэхээс зайлсхий. Бусадтай аль болох бага харьцаж, өөрийн ажилд л шамд. Мөнгө зээлдэх буюу зээлдүүлэх нь алдагдалд орох нөхцөл болох тул анхаар. Усан эмчилгээ, бие махбодыг цэвэршүүлэх арга засал үр дүнтэй. 

Хилэнц - (10/23-11/21) 
Сайн өдөр. Ажил албандаа ахиц дэвшил гаргахыг хүсвэл санаачлагатай байх нь зөв. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, нөлөө бүхий хүнээс дэмжлэг авах, шинэ байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэхэд ээлтэй. Гоо сайхны үйлчилгээ үр дүнтэй. Бусдаас тус дэмжлэг хүсвэл хүсэл биелнэ. 

Нум - (11/22-12/21) 
Хариуцлагатай байх өдөр Өнөөдөр эхлүүлж байгаа ажилдаа хариуцлагатай ханд. Учир нь энэ ажил нэр хүнд, чадамжийн баталгаа болно. Өр төлбөр, өглөг авлагаа барагдуул. Хэнтэй хэрхэн харьцаж, юу ярихаа нягталж байхгүй бол хүнд байдалд орно. 

Матар - (12/22-1/19) 
Сэтгэлд буй санаа зовнилоо тайлах цаг нь иржээ. Та нөлөө бүхий хүн, эсвэл дарга удирдлагадаа хандан нөхцөл байдлаа сайжруулах хүсэлт тавибал дэмжлэг авна. Хэн нэгэн танаар ямар нэгэн зүйлийг амлуулах бодолтой байгаа тул ухаалаг бай. 

Бумба - (1/20-2/18) 
Санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд ээлтэй өдөр. Өр төлбөр, өглөг авлагаа барагдуулахад сайн. Шударга ёсыг эрхэмлэн, зүтгэлтэй ажиллавал амжилтанд хүрнэ. Уран бүтээл туурвигчид, дархчууд, зураач нар, зохиолч яруу найрагч нарт уран бүтээлийн онгод ирж, ихийг туурвина. Шинэ мэргэжил эзэмших, суралцахад ээлтэй. 

Загас - (2/19-3/20) 
Амар амгалан өдөр. Зарга хийх, шударга зүйлийн төлөө тэмцэх, нөлөө бүхий хүнээс дэм хүсэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн. Бүтээлч үйл ажиллагаа амжилтад хөтөлнө. Дотоод тэнцвэрт байдлаа хадгалж, сэтгэл санаагаа тайван байлга.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment