8o
Улаанбаатар хот
mobile menu

Хилэнц: Хянуур болгоомжтой байх өдөр

2017-02-16 10:47:17

ХОНЬ - (3/21-4/19)

Амаргүй өдөр. Өөрийн мэдэлгүй айж тэвдэх, мэгдэн сандрах, сэтгэл санаа хямрах таагүй нөлөөтэй. Хэрвээ та ямар нэгэн зүйлийг дуусгалгүй орхисон бол тэр танд өөрийгөө сануулна. Шинээр ямар ч ажил бүү хий. Бүхий л чухал ажлыг хойшлуул. Өр төлбөрөө барагдуул. Ер нь хамгийн энгийн хялбар ажлыг түрүүлж барь.

ҮХЭР - (4/20-5/20)

Сайн өдөр. Өнөөдөр хамгийн чухал ажлаа амжуулж болно. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, том эдзүйл худалдах, худалдан авах гэх мэт. Нүүдэл хийх, барилга засварын ажил эхлүүлэх, шинэ мэргэжилд суралцахад ээлтэй. Бодлын энерги хүчтэй байгаа тул зөвхөн сайн зүйлийг бодож, ирээдүйгээ сайнаар зөгнөн төсөөл.

ИХЭР - (5/21-6/21)

Идэвхитэй үйл ажиллагаанд муу. Урсгал дагах нь илүү ээлтэй. Өнгөрсөн амьдралаа цэгнэн дүгнэж, өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүл. Мэдлэг туршлагаасаа бусадтай хуваалцах, эрдэм ном заах, оюуны хөдөлмөр эрхлэхэд сайн.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Хариуцлагатай байх өдөр. Өнөөдөр эхлүүлж байгаа ажилдаа хариуцлагатай ханд. Учир нь энэ ажил нэр хүнд, чадамжийн баталгаа болно. Өр төлбөр, өглөг авлагаа барагдуул. Хэнтэй хэрхэн харьцаж, юу ярихаа нягталж байхгүй бол хүнд байдалд орно.

АРСЛАН - (7/23-8/22)

Өөрчлөлт хувьслын өдөр. Урьд өмнийн болж өнгөрсөн үйл явдал давтагдах, мартагдсан зүйлс сөхөгдөх хандлагатай. Бусадтай идэвхитэй харьцаж, өөрт хэрэгтэй мэдээ мэдээлэл, мэдлэг боловсролыг олж авахыг хичээ. Ажил мэргэжлийн хүрээнд шинэ зүйлд суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх сайхан боломж гарна.

ОХИН - (8/23-9/22)

Сайн өдөр. Өнөөдөр хамгийн чухал ажлаа амжуулж болно. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, том эд зүйл худалдах, худалдан авах гэх мэт, Нүүдэл хийх, барилга засварын ажил эхлүүлэх, шинэ мэргэжилд суралцахад ээлтэй. Бодлын энерги хүчтэй байгаа тул зөвхөн сайн зүйлийг бодож, ирээдүйгээ сайнаар зөгнөн төсөөл.  

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Хүчин зүтгэл шаардах том ажлыг төлөвлөх хэрэггүй. Сэтгэл санаа хямрах, уурлаж бухимдах, хэрүүл маргаан дэгдээх нь муу нөлөөтэй. Гоо сайхны болон эрүүлжүүлэх арга засал үр дүнтэй. Энэрэнгүй, өглөгч өгөөмөр байвал танд ашигтай. Галтай хянуур харьцаарай.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Хянуур болгоомжтой байх өдөр. Бэртэх, гэмтэх магадлал өндөр байгаа тул ахуйн осолд орохоос сэргийл. Машин техниктэй харьцахдаа хянуур бай. Урьдчилан тооцоолоогүй, хүнд нөхцөл үүсч болзошгүй. Ер нь чухал ажил төрлөө хойшлуул. Аливааг шинээр эхлэхэд таагүй.

НУМ - (11/22-12/21)

Амьдралын шалгуур тавигдах өдөр. Тиймээс та өнөөдөр юу юунаас илүү ухаалаг байж, амьдралын аль ч хүрээний асуудалд хариуцлагатай ханд. Таны цаашдын амьдралыг тодорхойлох зарим нэг чухал үйл явдлын эхлэл тавигдах ба таны хандлагаас үр дүн нь хамаарна. Хүйтэн усны шидэт чанар өснө. Усаар бие сэтгэлээ ариусга.

МАТАР - (12/22-1/19)

Гэрээ хэлцэл байгуулах, бичиг баримтад гарын үсэг зурах, шинээр ажил төрөл эхлэхээс зайлсхийвэл зохино. Учир нь та буруу бодож, дулимаг тооцоо хийх магадлал өндөр байна. Мөнгөндөө хямгатай байхгүй бол алдаж гээж мэднэ.

БУМБА - (1/20-2/18)

Сэтгэл санаа тавгүй байсан ч ажил төрөлдөө шамдан хичээ. Хэцүү буюу залхуутай санагдсан ажлыг хойш нь бүү тавь. Барьж аваад хийж эхэлмэгц аяндаа дуусч, та сэтгэл хангалуун байх болно. Хими, анагаах ухаан, технологи, даатгалын салбарт ажиллагсдын ажил төрөл бүтэмжтэй байна. Удирдах албан тушаалтны бүтээмж их байна. Янаг амрагийн харьцаа таны ядаргааг тайлах хамгийн сайн арга.

ЗАГАС - (2/19-3/20)

Гэрээ хэлцэл байгуулах, бичиг барммтад гарын үсэг зурах, шинээр ажил төрөл эхлэхээс зайлсхийвэл зохино. Учир нь та буруу бодож, дулимаг тооцоо хийх магадлал өндөр байна. Мөнгөндөө хямгатай байхгүй бол алдаж гээж мэднэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment