8o
Улаанбаатар хот
mobile menu

"Lamborghini" машин шатсан 7 тохиолдол илэрчээ

2017-02-16 13:09:37

Спорт загварын "Lamborghini" машин үйлдвэрлэгч компани 5,9 мянган машинаа зах зээлээс эргүүлэн татна хэмээн мэдэгдсэнийг Bloomberg дамжууллаа. Гэхдээ Aventadors болон Venenos гэсэн хоёр загварын машиныг татах ажээ. 2011 оны тавдугаар сарын 22-ноос 2016 оны арванхоёрдугаар сарын 5-ны хооронд үйлдвэрлэсэн дээрх хоёр загварын машинуудын шатахууны хэсэгт доголдол байгааг тогтоосон бөгөөд энэ доголдлын улмаас машин шатах аюултай аж.

Одоогийн байдлаар долоон тохиолдол гарсныг Lamborghini хүлээн зөвшөөрчээ. Эргэн татагдаж байгаа машинууд үйлдвэрлэснээсээ хойш зах зээлийн борлуулалт нь 4.5 сая ам.доллар хүрчээ.

Компанийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр эргэн татагдаж байгаа Aventadors болон Venenos загварын машины эзэмшигчид компанийн борлуулалтын цэгүүдэд машинаа авчирч өгөөд, нэг юм уу, хоёр хоногийн дараа буцаан авч болох ажээ. Дэлхий даяар борлуулалтын 135 цэг ажилладаг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
it24.mn
Технологийн мэдээг it24.mn-ээс уншаарай!
2017/02/17 103.9.88.58