8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргааш эрүүл мэндийн анхан шатны үзлэгийг үнэ төлбөргүй хийнэ

2017-02-16 13:20:00

“Хариу нэхээгүй тус” аяны хүрээнд “Цус сэлбэлтийн үндэсний төв”, “Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв”,  2016 оны тэргүүний залуу эмч нартай хамтран “Эрүүл мэндийн өдөрлөг”-ийг энэ сарын 17-ны өдөр буюу маргааш зохион байгуулах юм байна. 

Өдөрлөгт чих хамар хоолой, нүд, шүд, зүрх судас, элэг цөс, уушиг, дотоод шүүрэл, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эмч, гэмтэл согог судлал, нүүр ам судлал, хүүхэд, эх барих, хэвлийн мэс засал, тархи мэдрэлийн мэс заслын эмч нар хүрэлцэн ирж анхан шатны үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгөх аж. Мөн энэ үеэр цус хандивлах, витаминжуулалтын аянууд  давхар зохион байгуулагдана. Өдөрлөг МЗХ-ны Залуус танхимд болох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл