8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаад худалдааны тэнцэл 151 сая америк долларт хүрчээ

2017-02-16 14:28:52

Монгол Улс өнгөрсөн сард дэлхийн 99 оронтой худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 705  сая, үүнээс экспорт 428 сая, импорт 277 сая америк доллар байна.

Гадаад худалдааны тэнцэл 151 сая америк долларын ашигтай гарсан байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 177 (33 хувь) сая, үүнээс экспорт 99 (30хувь) сая, импорт 78 (39хувь) сая америк доллараар өссөн байна.

Экспорт өсөхөд нүүрсний экспорт 134 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ. Импорт эрдэс бүтээгдэхүүний хэмжээ 27 сая, үүнээс дизелийн түлш 21 сая, автобензин 5 сая, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийн хэмжээ 27 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл