Өмнөд Солонгосын хамгийн том конгломерат болох “Samsung” группын өв залгамжлагч И Жэ Ёныг баривчлах зөвшөөрөл өгөхийг хүссэн хүсэлтийг өмнө нь тавьж байсан ч Сөүлийн шүүх хүлээн аваагүй билээ. 2015 онд "Samsung"-ийн хоёр охин компанийг нэгтгэхэд Ерөнхийлөгч Пакийн дэмжлэгийг авсны хариуд түүний дотны найз Чой Сүн Сил-д И Жэ Ён хахууль өгсөн гэж прокурорууд үзэж байгаа юм. Уг мөнгийг Ерөнхийлөгч Пак болон Чой овогт нар хувааж авсан болохыг нотлох баримтууд прокуроруудад байгаа хэмээн үзэж Самсунг группын дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёныг авлигын хэрэгтэй холбогдуулан баривчлах шийдвэрийг Сөүл хотын шүүх өнгөрсөн шөнө гаргажээ. Прокурор хоёр дахь удаагаа шүүхэд хандсаны эцэст ийм шийдвэр гарсан юм.
Орон нутгийн цагаар өглөөний 05:37 цагт Сөүл хотын төв дүүргийн шүүхийн шүүгч Хан Жун Сёк дэд ерөнхийлөгчийг баривчлах хангалттай үндэслэл байна гэж үзээд прокурорт баривчлах зөвшөөрөл олгосон байна.