8o
Улаанбаатар хот
mobile menu

"Исламын улс" Вашингтонд халдлага үйлдэнэ гэдгээ мэдэгдэж шуугиан дэгдээлээ

2015-11-17 11:32:00

Франц улсын зүгээс Сирийн Ракка хотод буюу "Исламын улс" бүлэглэлийн зэвсгийн баазыг 20 удаа бөмбөгдсөн билээ. Энэхүү үйл явдлын дараа "Исламын улс" бүлэглэлийн зүгээс АНУ-ын нийслэл Вашингтон хотноо халдлага хийхээр заналхийлсэн бичлэгээ цахим орчинд тараасан байна. Тэд уг бичлэгтээ “Сирид цэргийн ажиллагаа явуулж байгаа улс орнууд энэ сарын 13-нд хэд хэдэн цуврал халдлага болсон Францын хувь заяаг давтана хэмээсэн байна. Бид энэ удаад АНУ-ын нийслэл Вашингтоны төвд бурхны гэсгээлийг хүртээх болно” гэжээ. Харин АНУ-ын зүгээс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж буй бололтой. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл