-10o
Улаанбаатар хот
mobile menu

Ким Жон Намын аллагад оролцсон эмэгтэй өөрийгөө TV шоунд орж байгаа гэж бодсон гэнэ

2017-02-18 10:22:00

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намын аллагад оролцсон гэгдэж байгаа Индонез эмэгтэй өөрийгөө зугаа цэнгээний TV шоунд орж байна гэж бодсон байжээ. Энэ тухай Индонезийн цагдаагаас мэдээлсэн байна.

“Just for Laughs” гэгддэг хүмүүсийг элдвээр хуурч, нууцаар дүрс бичлэг хийдэг шоунд 25 настай Сити Айсяг орохыг урьж, тодорхой хэмжээний мөнгө төлсөн гэнэ.

Ингээд тэр нисэх буудал дээр хэд хэдэн эрэгтэйг хуурч нүдийг нь аниулж байгаад усаар нүүр рүү нь шүршсэн байна.

Индонезийн цагдаагийн ахлагч Тито Карнавиан хэлэхдээ “Хэдэн доллар аваад тэр ийм үйлдлийг 3-4 удаа хийсэн байна. Харин Ким Жон Намыг хамгийн сүүлд хуурах үед нь усны оронд хортой зүйлээр шүршсэн бололтой” гэж хэвлэлд ярьжээ.

Эмэгтэй үүнийг ямар нэг гадаадын тусгай албаны зохион байгуулсан аллага гэж огт мэдээгүй байна.

Айсяг өнгөрсөн Пүрэв гарагт найз залуугийнх нь хамт баривчилсан юм. Вьетнамын иргэн гэгдэх өөр нэг эмэгтэйг бас Малайзийн цагдаа баривчлаад байгаа.

Ноён Карнавиан бас Айсягийн ар гэрийнхэнтэй холбогдож мэдүүлэг авчээ. Тэд охиноо Хятад руу ажил хийхээр нөхөр, хүүхдийн хамт явсан ба замдаа Малайзад TV шоунд оролцохоор болсныг нь ярьсан гэнэ.

Айсягийн ээж Бенах охиноо алуурчин гэдэгт итгэхгүй байгаагаа хэлжээ. “Миний охин алуурчин байх боломжгүй, тэр чинь жирийн л хөдөөний хүүхэд шүү дээ” гэж Sydney Morning Herald сонинд ярьжээ.

Одоогоор Малайзийн тал Ким Жон Намын төрөл төрөгсдийн ДНХ  шинжилгээг харьцуулж, хохирогчийг мөн гэдгийг баталтлаа цогцсыг эмнэлгээс хэн нэгэнд шилжүүлэхгүй гэсэн байр суурьтай байна.

Хойд Солонгосын тал талийгаачийн цогцсыг задлан шинжилгээ хийлгүйгээр өөрсдөд нь хүлээлгэж өгөх хүсэлт тавиад байгаа гэнэ.

Ким Жон Нам нь голдуу Макаод амьдарч байсан юм. Түүний гэр бүлийг Макаогийн цагдаа хамгаалтад аваад байгаа юм байна.

Эх сурвалж: Independent

                       Ikon.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment