8o
Улаанбаатар хот
mobile menu

"САЙН ААВ КИНО ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ГАРАХ ХУВААРЬ

2017-02-18 17:13:00

Нар мандаж, жаргаж бас дахин мандана. Эрээнтэй бараантай амьдралын эгэл бор өдрүүд дунд аав тэмцсээр, гэр бүл хань ижил, үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэсээр л, амьдрал амаргүй байсан ч тэр архинд ороогүй, хүсэл мөрөөдөл нь биелээгүй ч тэр гутарч гуниагүй, хэцүү цагт тэр гэр бүлээ орхиж яваагүй. Яагаад гэвэл түүний амьдралын утга учир нь үр хүүхдүүд, гэр бүл нь байсан. Хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж, инээлгэж, уйлуулж, ухааруулж буй  "Сайн Аав" МУСК кино нь нэгдүгээр сарын 20-ноос  эхлэн Улаанбаатар хотын  бүх кино театруудаар, мөн хөдөө орон нутгаар гарсаар байгаа билээ.
Энэхүү кино нь гэр бүлийн хамгийн нандин, үнэт зүйл юу вэ? гэх асуултад эргэлзэхээргүй хариулсан жинхэнэ урлагын бүтээл болж чадсан гэдгийг үзэгчид, мэргэжлийн хүмүүсийн дунд  хүчтэй яригдаж байгаа билээ. Тэгвэл та бүхэн хөдөө орон нутгаар гарах хуваарьтай танилцан "Сайн аав" киногоо гэр бүлээрээ хайртай хүмүүстэйгээ үзээрэй.
Хоёрдугаар сарын 18-нд "Шивээ Говь" суманд
Хоёрдугаар сарын 19-нд "Айраг"
Хоёрдугаар сарын 20-нд "Налайх дүүрэг"
Хоёрдугаар  сарын 21-нд "Замын Үүд"
Хоёрдугаар сарын 22-нд "Сайн шанд" 

 trailer-г энд дарж үзнэ үү

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment