8o
Улаанбаатар хот
mobile menu

“Дотрын  гуравдугаар тасаг”-ийг шинээр нээн, бөөрний цочмог гэмтэл буюу архаг дутагдлыг эмчилж эхэлжээ

2017-02-21 09:10:00

 

Улаанбаатар төмөр замын төв эмнэлэг нь 15 мянга шахам төмөр замчид, тэдний гэр бүл үр хүүхэд гээд нийт 54 мянга шахам хүнд үйлчилдэг.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн төмөр зам дагуу байрлалтай орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийг орон нутгийн харьяалалд нь шилжүүлснээр Төмөр замын ажиллагсад орон нутгийн эмнэлгийн үйлчилгээг хангалттай авах боломжгүй болж Төмөр замын төв эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тасгуудын ачаалал гурав дахин нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар Төв эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тасгуудын ачаалал, хүлээгдэл их, ялангуяа дотрын тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн дараалал 7-21 хоногийн өмнө бичигдэж байгаагаас орны хүлээгдэл, чирэгдэл их болсон байна. Түүнчлэн үйлчлэх хүрээний хүн амын дунд халдварт бус өвчлөл түүний дотор бөөр, шээсний замын өвчлөл тууштай буурахгүй жин дарсаар байна6

УБТЗ-ын шинэ удирдлага дээрх асуудалд анхаарч тус эмнэлгээр үйлчлүүлэгчдэд орчин үеийн эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг шуурхай, чанартай, тэгш хүртээмжтэй үзүүлж, эмнэлгийн ачаалал, хүлээгдлийг бууруулах зорилгоор хэвтэн эмчлүүлэх  “Дотрын  гуравдугаар тасаг”-ийг шинээр нээн, бөөрний цочмог гэмтэл буюу архаг дутагдлыг эмчлэх гемодиализийн таван аппарат ажиллуулж эхэллээ. Энэхүү дотрын шинэ тасаг нь шугам замын ажилчдад дагнан үйлчлэх зорилготой юм.

Тэрчлэн тус эмнэлэг нь 2017 оноос тодосгогчтой компютер томограф болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээг шинээр оношлогоо шинжилгээндээ нэвтрүүлж эхэлжээ. Мөн тус эмнэлэг нь зүрхний нарийн төвөгтэй мэс заслыг хийдэг болж, хэвлийн хөндийн болон урологийн хагалгааг 100 хувь дурангаар хийх нөхцөлийг бүрдүүлж чаджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment