8o
Улаанбаатар хот
mobile menu

Ким Чен Нам Facebook-т өөрийн байр сууриа илэрхийлснээр амиа алдсан уу

2017-02-19 15:44:00

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам нийгмийн сүлжээ Facebook-т өөрийн байр суурийг илэрхийлсэнтэй холбоотойгоор амь насаа алдсан байж болох юм хэмээн Өмнөд Солонгосын тагнуулын албаны нарийн бичгийн дарга Ча Ду-Хиен-ы ярьснаас иш татан Их Британийн The Telegraph сонинд мэдээлжээ.

Санаатайгаар хөнөөгдсөн хүмүүсийн нийгмийн сүлжээний хаягт нэгэн нийтлэг тал байна гэжээ.  Өнгөрсөн жил болсон Парис хотод болсон террорист халдлагыг сана гэжээ. Францын тугны дэвсгэр дээр хэрэмний зураг байна, тэгвэл Кимийнх дээр бас байна энэ нь ямар нэг учиртайг гэрчилж байна гэжээ.

Ким Чен Нам нь хуудсан дээрээ зураг мөн хувийн мэдээллээ байрлуулжээ. Тухайлбал, тэрээр Женев дэх олон улсын сургууль мөн түүнчлэн Москвад Франц лицейд суралцсан байна. Энэхүү мэдээллүүдийг ил болгосон нь түүнийг үхэлд хүргэсэн байх гэж Өмнөдийнхөн үзэж байгаа аж.

Ким Чен Ун бас Швейцарьт суралцаж байсан тухай мэдээлэл байдаг билээ. Тэгэхээр Хойдын удирдагч агсан хүүхдүүдээ Швейцарьт сургаж байсан нь ойлгомжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл