8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУВС-гийн Захирлын зөвлөл 440 сая ам.долларыг зээлэх эсэхийг эцэслэн шийднэ

2017-02-20 09:00:00

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сан хамтарч "Extended Facility Fund" буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон талаар өчигдөр мэдээлэл хийсэн. ОУВС-гийн “Стэндбай” хөтөлбөрт хамрагдана, маш хатуу шаардлага тавьж байгаа гэсэн яриатай хэдэн хоног болсон.

Тэгвэл Extended Facility Fund хөтөлбөрийг сонгох болсон шалтгаан юунд байв. Тус хөтөлбөрийн эргэн төлөлтийн хугацаа нь урт буюу 10 жилийн хугацаатай.

 

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”- нь бүтцийн алдаанаас хамаарч эдийн засгийн өсөлт саарсан, төлбөрийн тэнцэл ихээхэн хүндрэлтэй байгаа улс, орнуудад зориулагдсан бөгөөд урт хугацаанд өргөн хүрээний арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бүрдүүлдгээрээ онцлог юм. Орж ирэх санхүүжилтийн хувьд ОУВС хэзээ ч хөтөлбөрийн санхүүжилтийн мөнгийг нэг дор юм уу, эцэст нь өгдөггүй. Тодорхой үе шаттайгаар олгодог. Энэ нь хөтөлбөрийн хүрээнд тусгасан арга хэмжээ хэр амжилттай хэрэгжиж байна гэдгээсээ хамаараад тохирсон хуваарийн дагуу санхүүжилт нь олгогдоод явдаг гэсэн үг. Гэхдээ ажлын хэсгийн дүгнэлт эцсийн үр дүн биш аж. ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр энэ хэлэлцээг баталгаажуулна. Нэгдүгээрт, санхүүгийн дэмжлэг олгохоор саналаа илэрхийлсэн байгууллагууд баталгаагаа гаргаж өгөх ёстой. Хоёрдугаарт, Засгийн газраас урьдчилсан нөхцлөө хангасан байх ёстой. Энэ хоёр нөхцөл хангагдсаны дараа Захирлын зөвлөлийн хурал болно. Хурал нааштай шийдвэр гаргаснаар манай улс 36 сарын хугацаатайгаар 440 сая ам.долларыг хоёр хувиас илүүгүй хүүтэй авах нь.

Цалин нэмэхгүй, харин нийгмийн даатгалын шимтгэлээ нэмж төлнө

Намрын чуулган саяхан өндөрлөсөн. Ихэнх баталсан хууль тогтоомжууд нийгмийн халамж уруу чиглэсэн байдалтай байлаа. Харин хоёр тал хэлэлцээрийн ширээний ард суухдаа нийгмийн халамжийг танах бодлого бариагүй гэсэн. Гэвч төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгодог тэтгэмж 36 сар байсныг 12 сар болгох талаар яригдаж байсан ч шийдвэрийг буцаагаад одоо мөрдөгдөж байгаагаар нь үлдээжээ.  

Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлнэ. Эрэгтэй 66 нас, эмэгтэй 65 нас хүрч байж тэтгэвэрт суух нь. Бодлого тодорхойлогчид манай нийгмийн даатгалын сан, тэр дундаа тэтгэврийн сан асар өндөр алдагдалтай болсон.

Хэрвээ бид ямар нэгэн байдлаар бодлогын өөрчлөлт хийхгүй бол 2019, 2020 оноос тэтгэврийн сангийн татаас нэг их наяд төгрөг давахаар байгаа. Нөгөө нэг шалтгаан нь монголчуудын дундаж насжилт уртасч байгаа байдал, тэтгэвэрт гарах хүн ам зүйн онцлогоосоо шалтгаалаад завсрын үе үүссэн гэх тайлбарыг өгч байна

Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь бэлэн олгоод, 40 хувьд нь 2019 оноос нөхөж олгохоор байсан. Нөхөж олгохоор байгаа чинээлэг хэсгийн хүүхдүүдэд одоохондоо эдийн засаг хүнд байгаа нөхцөлд олгохгүй байх. Мөн одоо олгож байгаа 60 хувийг 40 хувь болгож бууруулах. Хэмнэгдсэн 20 хувийг нь үнэхээр ядуу гэр бүлийн хүүхдүүддээ хоолны талон болгож өгөхийг ОУВС-гийнхан зөвлөжээ. Ипотекийн зээл цаашид үргэлжилнэ. Гэхдээ Засгийн газрын шинж чанартай учраас шилжүүлж авах зүйтэй гэсэн зөвлөмжтэй. 2018 онд Засгийн газар шилжүүлж авснаар Дэлхийн банкны туслалцаатайгаар үргэлжлүүлэх, боловсронгуй болгох чиг хандлага үүслээ. Шатахууны онцгой албан татварын өмнөх бууруулалтыг буцаана. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэгдүүлнэ.  Нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  2018 оноос  тус бүр нэг хувиар нэмэгдүүлнэ. Автомашины насжилтаас хамаараад татварыг нь  3-15 хувиар нэмэгдүүлнэ. Архи, тамхи, согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлнэ. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар тооцно. Энэ нь 2017 оны дөрөвдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ. Импортын тамхинд 30 хувийн татвар ногдуулна

Эм, эмнэлгийн байгууллагын худалдан авалтыг цэгцлэнэ. Цалинг 2017, 2018 онд нэмэхгүй. Ипотекоос бусад хөтөлбөрийг зогсооно. Ийм шийдэлтэйгээр хэлэлцээр өндөрлөжээ.                                                                      П.Од

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zzzochin
bidend l gay bolji bayna daa , iim yumnuudyg songodog mongolchuud bidnii l buruu , zasgiin gazart ukhaantay durak alga uu?
2017/04/11 150.129.141.215
Зочин.21
СОНГОСОН НЬ БУРУУДСАН БНА ДАА ГАЙНУУДЫГ
2017/02/21 103.9.90.130
11111111111111
ЛАЙТАЙ ХҮҮРНҮҮД ВЭ
2017/02/21 103.9.90.130