8o
Улаанбаатар хот
mobile menu

Трампын цуваанд халджээ

2017-02-20 10:47:25

АНУ-ын Флорида муж улсын Палм-Бич нисэх онгоцны буудлаас Ерөнхийлөгч Дональд Трампын хувийн эдлэн болох Мар-а-Лаго руу ирж явсан Цагаан ордны тэргүүний автомашины цуваа руу чулуу шидсэн байна. Энэ тухай ABC News телевизийн “Твиттер” дэх хуудсанд мэдээлжээ.

Шидсэн чулуу Ерөнхийлөгчийн лимузины хажууд явж байсан автомашиныг оносон байна. Тусгай албаныхан уг хэргийг шалгаж байгаа гэнэ. Хэрэг явдал өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 17-ны үдээс хойш болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп амралтын өдрүүдээ Флоридад өнгөрүүлдэг аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл