8o
Улаанбаатар хот
mobile menu

Ихэр: Өнөөдөр хариуцлагатай байх өдөр

2017-02-21 10:45:04

Хонь - (3/21-4/19) 
Амьдралын шалгуур тавигдах өдөр. Тиймээс та өнөөдөр юу юунаас илүү ухаалаг байж, амьдралын аль ч хүрээний асуудалд хариуцлагатай ханд. Таны цаашдын амьдралыг тодорхойлох зарим нэг чухал үйл явдлын эхлэл тавигдах ба таны хандлагаас үр дүн нь хамаарна. Хүйтэн усны шидэт чанар өснө. Усаар бие сэтгэлээ ариусга. 

Үхэр - (4/20-5/20) 
Идэвхитэй өдөр. Залхуу хүрмээр санагдаж байлаа ч энэ өдрийг хий дэмий өнгөрөөхгүй байхыг хичээ. Үдээс өмнө ажилдаа арай налгар хандаж болох хэдий ч үдээс хойш идэвхитэй байж, чухал ажлаа амжуул. Шинэ хүнтэй танилцах, түншийн харьцаагаа өргөжүүлэхэд сайн. 

Ихэр - (5/21-6/21) 
Өнөөдөр хариуцлагатай байх өдөр. Нөлөө бүхий хүмүүстэй харилцаа холбоотой байвал зохино. Учир нь таны авсан чухал мэдээлэл хожим нь аминд орно. Дээрээс танд хийж гүйцэтгэхэд амаргүй зүйлийг даатгах бололтой. Гэвч хичээж ажиллавал амжилтад хүрнэ. Мөн ажлын тайлан тооцоо нэхэгдэх магадлал буй. 

Мэлхий - (6/22-7/22) 
Чухал уулзалт, айлчлал, гэрээ хэлцэл, албан ёсны илтгэл мэдээлэлд тохиромжтой өдөр. Та нөлөө бүхий хүнээс дэмжлэг авахыг хүсдэг бол мөн л өнөөдрийг сонгогтун. Нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, гэрээ хэлцэл хийх гэж байгаа бол амжуул. Танд сонин санаа төрөх ба түүнийг тэмдэглээд ав. Хожим нь ашгаа өгнө. 

Арслан - (7/23-8/22) 
Мэдээллийн чиглэлийн үйл ажиллагаанд сайнгүй өдөр. Онцын шаардлагагүй бол эмчид очих хэрэггүй, мөн машин тэргээ засуулах гэвэл бүтэл муутай болж магадгүй. Хэрвээ чухал уулзалт, ажил хэрэг төлөвлөсөн бол цагаасаа хоцрохгүйн тулд эртхэн гараарай. Хувийн амьдралын хүрээ ч тайван бус байна. Таны хүсэн хүлээсэн романтик учрал төвөг учруулна. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Хамтын ажиллагааны өдөр. Хамт олноороо нэгэн зорилгод нэгдэн ажиллавал өндөр үр дүнд хүрнэ. Оюуны чадавхи нэмэгдэнэ. Зөн билгээ, хувь тавилангийн тэмдгүүдийг анхаар. Эндээс та мөн чанартаа нэвтрэх түлхүүрийг олно. 

Хилэнц - (10/23-11/21) 
Ууч энэрэнгүй байх өдөр. Сүм хийдэд очиж засал хийлгэхэд нэн тохиромжтой. Өглөг буян үйлдэх, ядарсанд туслах, амьтан хооллох нь таны нүглийг нимгэлнэ. Хийж дуусгаагүй ажил, өнгөрсөн явдал дурсагдана. 

Нум - (11/22-12/21) 
Энэ өдөр таны танин мэдэх эрмэлзэл эрс нэмэгдэнэ. Тиймээс та харь орны ёс заншил, шашин шүтлэг гээд аялах жуулчлахтай холбоотой бүхэнд сэтгэл татагдана. Мэдлэгийн хүрээгээ тэлэх, сурч боловсрохтой холбоотой аливаа үйлдэл амжилттай байна. Нөгөөтэйгүүр илүү шашинлаг, гүн ухаанч болох тул хандлагад тань энэ байдал тусгалаа олно. 

Матар - (12/22-1/19) 
Чухал ажлыг эхлүүлэхэд таатай бус. Аз сорих, шийдвэр гаргах, аливааг бүтээхээр улайран зүтгэх нь муу. Холын аянд гарах, олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох, гэрээ хэлцэл байгуулах нь үр дүн муутай. Аливаад үл ойлголцох байдал үүсгэхээс зайлсхий. 

Бумба - (1/20-2/18) 
Хүнд өдөр. Урьдчилан таамаглаагүй хачин нөхцөл байдал үүсч болзошгүй. Тиймээс юуг ч бүү төлөвлө. Ачаалалтай ажиллавал эрч хүчээ барна. Ганц бие хүн сонирхол татсан нэгэнтэй учирна. Хүүхдийнхээ хүсэл саналыг анхаар. 

Загас - (2/19-3/20) 
Санхүүгийн байдлаа сайжруулах, мөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тохиромжтой өдөр. Хувийн төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ. Зарим нь томоохон эд зүйлийг боломжийн үнээр худалдан авна. Хоол хүнсээ анхаарч, эрүүл зөв хоолны дэглэмийг дага. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment