8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр Зул сарын баярын өдөр

2015-12-25 10:15:00

Өнөөдөр зул сарын баярыг дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэж байгаа. Зул сарын баяр нь Христийн шашинтны баяр буюу Есүс Христийн мэндэлсэн өдөр юм. Merry Christmas гэх мэндчилгээний үг нь ч "Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг ажээ. Манай эриний 300-аад оны сүүлээр Христийн шашинтнууд Ромын эзэнт гүрний хүн амд давамгайлж эхэлсэн бөгөөд 1100 оны үед Зул сарын баяр шашны хамгийн өргөн хэмжээний ёслол болоод байв. Өдгөө ч энэ баяр олон үндэстнийг хамарсан томоохон тэмдэглэлт өдөр хэвээр байгаа. Зул сарын баярын дуу, өнгө өнгийн гэрлээр чимэглэсэн ногоон гацуур, хүүхэд хүн бүрийн тэсэн ядан хүсдэг бэлэг ,Зул сарын орой хоолны амттанаар дүүрэн ширээгээр нь үргэлж дурсдаг. Гэвч энэ бүгд нь Зул сарын утга учир оршдоггүй аж. Хамгийн гол баярын утга учир нь гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа тэмдэглэх гэж христд итгэгчид үздэг гэнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл