8o
Улаанбаатар хот
mobile menu

Элэгний С вирусын эм Харвони Монголд буулаа

2015-12-25 11:43:00

АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирүсийг эмчлэх ХАРВОНИ (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийг Канад улсын Patheon үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Аccess” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортлох, улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх асуудлыг ЭМСЯ өнгөрсөн тавдугаар сард шийдвэрлэсэн билээ. Энэхүү эмийг Дэд сайд асан Ж.Амарсанаагийн санаачилгаар монголд оруулж ирэхээр болсон юм. Тэгвэл элэгний өвчнөөр шаналж буй олон хүнд шинэ жилийн баярыг угтан дуулгах сайхан мэдээ байна. Элэгний С вирусын эм софосбувир/ледипасвир (Харвони) Монголд буулаа. “Gilead Sciences”–н бүтээсэн Совалди-Собосфовир болон Харвони эмүүд зөвхөн элэгний С вирүсийн эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ ДЭМБ болон АНУ-ын Хүнс Эмийн Агентлагаар хүлээн зөвшөөрөгдсөн, бүртгэгдсэн бүтээгдэхүүнүүд юм. Элэгний С вирүсийг эмчлэх нэг дэх эм болох Софосбувир нь бусад вирүсийн эсрэг интерферон болон рибавирин эмүүдтэй хавсран хэрэглэгдэх аж. Хэрвээ 2016 онд энэ үйл ажиллагаа тасралтгүй явагдвал 6400 хүн нэмж эрүүл болох юм байна. Олон жилийн нөр их хөдөлмөрзүтгэлээр орж ирж буй энэ эмийг хэрэглээд эрүүл энх болохыг Дэд сайд асан Ж.Амарсанаа цахим хуудсаараа дамжуулан ерөөсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Шийлэгдамба сайдын шийдвэрлүүлсэн асуудал шүү дээ. Нэгнийхээ хийж бүтээсэн юмыг битгий харлуулж бай.
2015/12/26 103.17.108.42