8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Энхбайгаль: Бэлэн мөнгө тарааж, төсвөө хэт үрэлгэн зарцуулсны горыг жирийн иргэд амсаж байна

2017-02-23 10:55:00

Доктор, дэд профессор Бямбасүрэнгийн Энхбайгальтай уулзаж ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын хөгжлийн бодлогын 2040 он хүртэлх хувилбарыг боловсруулж байсан туршлагатай эдийн засагч юм.

Яагаад өнөөдөр Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”ийг хэрэгжүүлэх байдалд хүрэв. Шалтгаан юу вэ?
- Өнөөдрийн эдийн засгийн хямрал гэнэт гараад ирчихээгүй. Сүүлийн хорин таван жилд эдийн засгийн хөгжлийн нэгдмэл бодлогогүй явж ирлээ.Монгол эдийн засгийн бодлогоо дөрвөн жилээр савлуулж, улс орны биш, хэсэг бүлэг, олигархиудын эрх ашиг давамгайлснаас ийм байдалд хүрч байна. 
Эдийн засгаа төрөлжүүлээгүй, үйлдвэржээгүй, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ боловсруулаагүй зөнд нь хаяж, зөвхөн уул уурхайг шүтсэн.

Эдийн засгийн хувьд нэгдмэл бодлогогүй, алсаа хараагүй, түр зуурын гал унтраах байдлаар аргацааж, нам, бүлэглэл, олигархиудын ашиг сонирхолд хөтлөгдөж ирсэн. Сонгуулийн амлалтаар бэлэн мөнгө тарааж, төсвөө хэт үрэлгэн зарцуулсаар хямралд орлоо. Өнөөдөр үүний горыг жирийн иргэд, айл өрхүүд амсаж байна. 

Зарлагаа хянах чадваргүй учраас засаг санхүүгээ гадны мэдэлд тушааж байна.

Валютын ханш, түүхийн эдийн үнийн хэлбэлзлийг буруу тооцож, орж ирэх нь баталгаагүй орлогыг орж ирнэ гэж тооцдог. Төсвөө алдаатай төлөвлөдөг, хөндлөнгийн хяналт байхгүй, төсвөө зориуд алдагдалтай батлаад өр зээл авдаг. 
Төсөв хэмнэх болохоор төрийн албан хаагчийн цалин уруу дайрч, төсвийн 70 гаруй хувийг эзэлдэг худалдан авалт, татаас, хөрөнгө оруулалт, тендэр цаана нь хэвээр үлдэж байна. Гоё харагдахын тулд албан тушаал, орон тоо хасч байгаа дүр үзүүлээд цаанаа бол үрэлгэн зарцуулдаг. Улсын төсөв улс төрчдийг лоббидох хэрэгсэл, хувааж идэх бялуу биш. 
-Төсвийг сахилга баттай болгохын тулд бид заавал ОУВС-гийн ийм хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байсан юм уу?

- Дотоодын нөөц боломжоо ашиглаж болох л байсан. Энэ боломжийг үнэлж, ашигласангүй. 
ОУВС-гийн “Стэндбай” хөтөлбөрөөс шатлал буурсан хөтөлбөр хэрэгжлүүлэх тохиролцоогоо хийлээ. Тус сангийн шаардлагууд манайд хэр нийцэх вэ?
-Хүн амын орлогын албан татварыг шатлалтай болгож, машины татвар, архи тамхины онцгой татварыг нэмж болно. Үүнийг урьд нь хийх ёстой байсан. Цалинг хоёр жилээр царцааж, тэтгэврийн насыг нэмж, нийгмийн даатгалын шимтгэл, цахилгааны үнийг нэмнэ гэдэг бол нийт иргэдэд төсвийн алдагдал, өрийн төлөлтийг үүрүүлж байгаа хэрэг.

Авилгачид, офшорчид, төрөөс төрсөн тэрбумтнуудад биш, иргэдэд ачааныхаа хүндийг үүрүүлсэн шийдвэр боллоо.Ашигт малтмал, уул уурхай, үл хөдлөх, түрээс, далд эдийн засгийн асуудал огт хөндөгдсөнгүй. Монголын эдийн засаг бусад улс орныхоос өөр гэдгийг бодолцох ёстой.


- Цалин нэмэхгүйгээр нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх, тэтгэврийн насыг 60, 65 болгож нэмнэ гэхээр иргэд их бухимдаж байна. Манай эрх баригчид одоогийн эдийн засгийн нөхцөл байдлаа бодолцож байж тохиролцоо хийсэн байж таарна. Гэвч зөв тохиролцоонд хүрч чадсангүй гэсэн шүүмжлэлийг их дагуулж байна.
-Авлигачид, оффшортнуудад хариуцлага тооцвол ард иргэдийн халаас уруу гар дүрэхгүйгээр засгийн хямралыг шийдчих боломж байгаа.

Офшор гэдэг бол Монголын баялгийг зарж гадны компаниудаас авсан авилга. Монголын банкаар дамжуулах, цүнхлээд бэлнээр зөөж явах боломжгүй учраас л офшор бүсэд гадны компаниар хийлгэж байгаа хэрэг. Таслан зогсоож, хариуцлага тооцох ёстой.
Тэтгэврийн насыг 60-65 болгож өсгөнө гэдэг дэндүү харгис, хатуу хандсан шийдвэр. Монгол хүний дундаж наслалт 65. Тэтгэвэр авахгүйгээр өөд болох бол нийгмийн даатгал төлөх шаардлагагүй болно. Насаараа төлчихөөд үр дүнг хүртэхгүй гэдэг нь эргээд төрдөө, ирээдүйдээ итгэх итгэлийг бууруулна. Ер нь цөөхөн баячуудынхаа эрх ашгийг хамгаалж авч үлдээд иргэдийнхээ амьдралыг хүндрүүлж хохирооно гэдэг улс орноо бодсон шийдвэр биш. ОУВС-тай илүү сайн тохиролцож болох байсан.
“Дотоодын нийт бүтээгдэхүүний 88 хувьтай тэнцэх хэмжээний өр тавиад, нэг ч үйлдвэр байгуулахгүй, 5.5 тэрбумын зөвхөн төсвийн алдагдал нөхөхөд зарцуулна гэж байгаа бол зүгээр л улсаа дампууруулж, хувааж идэх төлөвлөгөө. Үүнээс өөр гарц олон бий шүү. Сэтгэхгүй дээ биш, хүсэхгүй дээ л байгаа” гэж та фэйсбүүкд бичсэн байсан.
-  Дахиж төсвийн алдагдал нэрээр өр зээл аваад байвал газар нутгаараа эргүүлж төлөхөөс өөр аргагүйд хүрнэ. Төр засаг нь газар нутгаагадагш алдах нөхцөл рүү улсаа чирээд бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолоо хамгаалж чадахгүй бол эмгэнэл. Эх оронч сэтгэл дутаж байна. Хэдэн мянган жилийн турш бидний өвөг дээдэс энэ газар нутгийн сөөм бүрийг цусаараа, амиараа хамгаалсан. Өвгөдийнхөө хамгаалж өвлүүлж өгсөн газар нутгийг өрөнд алдах ёсгүй. 
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хувийн секторын нөхцөл байдал 2018 эхний улирлаас сайжирна гэж эрх баригчид мэдээлж байсан. Энэ бодитой юу?
- Судалгаа тооцоогүйгээр ингэж ярьж болохгүй. Гурван жил өсөөгүй эдийн засаг сонгуулийн өмнө гэнэт өөдлөхгүй. Дараагийн сонгуулийн өмнө дахиж өр тавиад эдийн засаг сайжирлаа гэх гэж байгаа бол үүнд монголчууд хууртахгүй. Ирэх 4 жилд нэг жилийн улсын төсвөөс хоёр дахин давсан зээлийг гаднаас авна гэдэг бол өмнөхөөсөө хэд дахин илүү үрэлгэн зарцуулна л гэсэн үг.

2016 онд Засгийн газар валютын нөөцгүй боллоо гэж зарлаад, дээр нь эдийн засгийнхаа нөхцөл байдлыг муулсаар дотоод гадаадын аль алинд нь хямралын хүлээлтийг бий болголоо. Үүнээс болж энэ хөтөлбөр рүү орж байгаа юм. Улс орны биш зөвхөн намын эрх ашиг бодож улс орныхоо нэр хүндийг унагаад үүнийхээ дүнд ийм байдалд орж байна. 
-ОУВС-гийн хөтөлбөрт шилжих болсон шалтгаан өмнөх Засгийн газар хариуцлагагүй ажилласнаас боллоо гэсэн яриа гарсан. Энэ үнэн үү?
Өмнөхөө муулах гэж байгаа бол хариуцлагаа хамтраад хүлээ. Тоо баримтад түшиглэвэл аль аль нь л буруутай. Дөрвөн жилд хямарчихсан ч юм биш.

Шууд бэлэн мөнгө тараасан Засгийн газар, хариуцлагагүй төсөв батлуулж, үрэлгэн зарцуулсан Сангийн сайд нартай хариуцлага тооцох нь зөв. 


Эдийн засагч, судлаач хүний хувьд өнөөгийн энэ нөхцөл байдлыг юу гэж дүгнэж байна вэ?
Улстөрчид сонгуулиар бэлэн амлаж тараасан мөнгө, цөөхөн хэдэн баячуудын тендер нэрээр хулгайлж идсэн, зээлж аваад банк дампууруулсан мөнгийг жирийн иргэдийн талхны мөнгийг хасч төлүүлж болохгүй.

Энэ бол зэрлэг капитализм. Бид явсаар байгаад зэрлэг капитализм руу л улам бүр гулсаад байна. 
Төр улс хүчирхэг бол түмэн олон айх аюулгүй гэдэг. Төр хэрэггүй гэж төрөө сулруулсаар санхүүгээ захирч чадахгүй байдалд орлоо. Нөхцөл байдлыг сайжруулах тийм хялбар биш харагдаж байна. Энэ байдлаас гарахын тулд байгаа нөөц боломжоо бүрэн ашиглахын оронд өр тавих, хувааж идэхийг урьтал болгож байгаа нь харамсалтай байна.         П.Түмэн

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Л.Рэгзэн
Тэтгэвэрийн насыг нэмж байгааг эсэргүүцэж байна.Ажилтан хүн ажлын хүнд нөхцөл /Хуулиар заагаагүй боловч өндр ачаалалтай, халуун,хүйтэн орчинд байнга гарч явах, шөнө нойргүй жижүүрлэх ялангуяа эмнэлэг/
2017/03/31 124.158.77.9
зочин
Улсаа удирдаж чадахгүй бол Тодорхой хугацаанд тодорхой нөхцөлтэйгөөр ОРосын харьяанд орж Монголыг захриах губернаторЫг Путинээр томилуулаач.Хэрэв чадна гэвэл наад улс орныг удирдах ажлаа сайн хий.
2017/03/08 202.179.11.10
болд
Энэ новшнууд юу хуцаад байгаа юм вэ ард иргэд тэтгвэрт гарахгүй юм байна төр нь тэр хувийн компан ч тэр 60 хүртэл ажлуулж харагдаач новшнуудаааа
2017/02/26 59.153.114.167
Зочин
Хүмүүсийг тэтгэвэрт гаргахгүй гэсэн үг юм байна. Компанууд нь яг 65 хүртэл ажиллуулж харагдаач.
2017/02/25 202.21.106.121
зочин
Төр нь иргэдийнхээ амьжиргааг сулруулдаг болоод удаж байна. уг нь айх аюулгүй байлгахын төлөө ажиллах ёстой. Зөв хэлжээ. Энэ 76 дунд ер нь эдийн засгаа ингэж ойлгодог хүн байдаг юм уу?
2017/02/25 66.181.186.235
zochin
эрэгтэй 60 байхад болно. bitgii ard tumniig mulhuj ynatal ni baga tsalingaar ajilluulah gd bai daa
2017/02/25 182.160.2.4
zochin
ardiin namiinhan anh garch irehdee sariin tsalind oorchlolt hiine gej bgad chadaagui biz de, odoo ch gsn sariin tsalin 30 say abaad yabj l bn sh de, ter munguudiig nastangyydad ogooch ee. эмэгтэй 50,
2017/02/25 182.160.2.4
Zochin
Авлигачид, оффшортнуудад хариуцлага тооц эмэгтэй 50, эрэгтэй 60 байхад болно. юун 60,65 нас вэ, 50 хүрээд настай болхоор удирдлагууд адлаад байдаг шүүдээ
2017/02/25 139.5.216.132
Zochin
Zev yarisan baina
2017/02/24 203.91.115.35
Рооо
Битгий худлаа нуур олох гэж залхуурлыг дэмжээд бай. Харин хууль эрх зуйн орчин, ажиллах нехцелийг сайжруулах тал дээр ажиллах хэрэгтэй
2017/02/24 27.123.214.105
Рррп
Японы эмээ нар 80 хуртлээ цагийн ажил хийх нь хийгээд тариа ногооны ажил хийх нь хийгээд байж байдгаа. Манай малчин ард тумэн ч ялгаагуй. 70 хуртлээ хеделмерлеж байна. Битгий худлаа нуур олох гэж залх
2017/02/24 27.123.214.105
зочин
Багш нар 60 65 хүртэл ажиллана гэдэг маш хэцүү. Ялангуяа гадаад хэлний багш нар. Шүдгүй шүд муутай настай хүмүүс яаж гадаад үг дуудах ярих вэ
2017/02/24 202.9.42.65
Badamsuren
60, 65 arai denduu hatuu bgaa biz. Irgediinhee urt naslah bolomj, nuhtsliig ni birduuleegui, yamarch bodlogogui baij, denduu gomdmoor, NDSh tulsuur baigaad l yabah bolno shuu dee
2017/02/24 203.91.115.36
Bat
Eregtei 62 emegtei 60 gevel arai gaigui sonsogdoj baina.65tai gevel nìigmiin daatgal tolood yah ch yum bilee.
2017/02/24 27.123.214.116
соёл
Үүнээс гадна банкны хадгаламжийн хүүгээс 10 хувийн татвар авна гэж байгаа., энэ чинь заагтай байх ёстойм бишүү. Тодорхой 5 юмуу 10 саяас дээш хадгаламжтай иргэдээсээ тэр татвараа авмаар юмаа.
2017/02/24 202.5.196.34
ханд
60 гарсан хүнийг зовоож ажил хийлгэж яахнав ээ. ид амрах сайхан нас нь ирж байхад. Тэтгэврийн нас нэмэх дэмий шүү. Ёстой эсэргүүцэж байна. Залуучууддаа боломж олгох хэрэгтэй.
2017/02/24 202.179.31.47
иргэн
Эрэгтэйчүүдийн дундаж нас 65 байгаа. 66 наснаас тэтгэвэрт гарна.
2017/02/24 103.229.177.18
иргэн
энэ арай дэнднээ. тэтгэвэрт 65,66 хүрч гарах гэж яваад үх гэсэн үгүү.
2017/02/24 202.179.6.158
irgen
Enkhbaigali ih zuv dugnelttei yarij baina.
2017/02/24 66.181.179.84
z
60 65 bolgoh yum bol bvgdend ni taarsan ajil olgoh heregtei
2017/02/23 182.160.37.152
bi ediin zasagch bish hi gesen ooriin bodoltoi hun
er ni ooroo UIH gishuun bolj esvel demsen hun ni toriin tolgoid garval uul ovoo shig mongonoos iluu huvi hurtene gej oilgodog shuu dee. ih idsen etgeeduudiig yallah zamaar ene oilgoltiig arilgah here
2017/02/23 202.179.31.39
Irgen
60-65 bolih yum bol niigmiin daatgal tuluh hereggui bizdee.uuniigee edlej chadahgui l bol uu.bankind hiij bsn ni deer yadaj huu ni usnu.zaluuchuudiig odoonoos bankind hii gej helmeer yum.daatgal tuluu
2017/02/23 203.91.115.42
Зочин
энэ эцэслэн шийдвэрлэсэн юмуу
2017/02/23 122.201.17.138
Зочин
Нийгмийн даатгал төлөөд дэмий юм байна. Тэгснээс банканд тав арван төгрөг хийж байсан нь дээр юм байна даа.
2017/02/23 119.40.97.94
Дорэ
Одоо хүмүүс 60 гараад л нас бардаг болсон юү дээ тиймд ихэнх хүмүүс тэтгэвэр авахгүй л юм бна шууд л тэтгэвэр өгөхгүй гээд хэлвэл болно шүү дээ
2017/02/23 43.242.243.196
Монгол ажил хэрэгч эмэгтэй
Би ингэж боддогийн. Өнөөдөр л шууд огцом 65-66 гэдэг тэтгэврийн нас хэлэхээр цочир хүлээн авч байна. Харин үе шаттай, энэ насанд хүрэнэ гэвэл болох л юм. Эмэгтэй хүн 65 нь юу юм 60 хүртлээ ажиллана
2017/02/23 122.201.27.34
zochin
Монголд тэтгэврийн нас эмэгтэй 50, эрэгтэй 55 болгомоор юм.
2017/02/23 202.70.37.34
Xxx
Tetgevert garch chadahgui yum chin niigmiin daatgal tolood demii yum bish uu
2017/02/23 202.9.42.189
ХӨГШЧҮҮЛИЙГ ТӨРИЙН АЛБАНД АЖИЛД АВДАГГҮЙ
МОНГОЛ УЛСАД 40 НАСНААС ДЭЭШ ИРГЭД АЖИЛ ОЛЖ ХИЙХЭД МАШ ХЭЦҮҮ 50-С ДЭЭШ БОЛ БҮР БАЙХГҮЙ ХУВИАРАА Л ХУДАЛДАА НАЙМАА, ӨӨРСДИЙН ЖИЖИГ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР Л ХУВИАРАА ЮМ ХИЙНЭ ҮҮ ГЭХЭЭС БИШ ТӨРИЙН АЛБАНД ХӨГШИН
2017/02/23 202.9.41.212
Бодож үз
Тэтгэвэрт гарах нас нь болчихоод гарахгүй ажиллах хүсэлтэй хүмүүс олон байдаг шүү.
2017/02/23 106.181.85.163