-9o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ-д гэмт хэрэгт холбогдсон этгээдийг албадан гаргана

2017-02-23 15:01:00

Трампын засгийн газар хууль бус цагаачдыг АНУ-ын нутаг дэвсгэрээр албадан гаргах болон албадан гаргах үйл явцыг түргэвчлэхийг тусгасан шинэ удирдамж гаргасан байна. Энэхүү удирдамжийн дагуу замын хөдөлгөөний жижиг зөрчил гаргасан, хулгайн гэмт хэрэгт холбогдсон эсвэл сэжиглэгдэж байгаа  бичиг баримтгүй, хууль бус цагаачдыг илүү хүнд гэмт хэрэгт холбогдсон цагаачдын адилаар Америкийн нутаг дэвсгэрээс албадан гаргах гэнэ. АНУ-д одоогийн байдлаар 11 сая хууль бус цагаачид оршин сууж байгаа гэсэн баримт байна.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичиг Шон Спайсерийн хэлснээр энэхүү удирдамж нь цагаачдыг нь уй олноор нь албадан гаргахад бус цагаачлалын албанд ажиллагсдын эрхийг нэмэгдүүлэх чиглэлтэй аж. Тэрээр, “Ерөнхийлөгч цагаачлалын албаны хүмүүст ажлаа чөлөөтэй явуулах эрхийг өгөхийг хүссэн. Цагаан ордон болон Дотоодын аюулгүй байдлын албанаас гаргасан энэ удирдамжийн дагуу бидний аюулгүй байдалд заналхийлсэн эсвэл гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг АНУ-аас хамгийн түрүүнд гаргана.” хэмээн ярьсан юм.

Шинэ удирдамж гарсантай холбогдуулан цагаачлалын алба шинээр мянга гаруй хүнийг ажлын байраар хангах аж. Цагаачлалын албанд ажиллагсад шинээр гарсан удирдамжийн дагуу хууль бус цагаачдыг саатуулахаас гадна өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан хууль ёсны цагаачдыг ч мөн адил саатуулах эрхтэй болж байгаа юм.

Эх сурвалж: BBC

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 40