8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Н.Алтанхуяг АТГ-т байцаалт өгч, Дундговь аймагт хүчтэй газар хөдлөлт болсон өдөр

2017-02-23 18:50:00

Монголчууд цагаан сард бэлдэхдээ хэдэн сарын өмнөөс хашаа хороогоо цэвэрлэж, малын хашаагаа засан сэргээн засварлана. Гэрийн гадна доторгүй тоос шороогоо гөвж, хир буртаг бүхий зүйлсээ угаан цэвэрлэж цагаан сардаа хир буртаггүй, хараал муу үг амнаасаа унагахгүй, шинэ дээл хувцас оёж, шинэ ондоо ариун тунгалаг сайн сайхан бүхнийг билэгшээн золгон угтана. Сэтгэл санаагаа ариусган өр ширгүй, муу муухай бүхнийг эцэс төгсгөл болгон сайн сайхан бүхний төлөө өнгөрснийг мартаж маргаашийн шинэ өдөр шинэ амьдралыг өөдрөгөөр угтана. Өнөөдөр болсон үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Б.Энхбайгаль: Бэлэн мөнгө тарааж, төсвөө хэт үрэлгэн зарцуулсны горыг жирийн иргэд амсаж байна

Доктор, дэд профессор Бямбасүрэнгийн Энхбайгальтай уулзаж ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын хөгжлийн бодлогын 2040 он хүртэлх хувилбарыг боловсруулж байсан туршлагатай эдийн засагч юм.

Яагаад өнөөдөр Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”ийг хэрэгжүүлэх байдалд хүрэв. Шалтгаан юу вэ?
- Өнөөдрийн эдийн засгийн хямрал гэнэт гараад ирчихээгүй. Сүүлийн хорин таван жилд эдийн засгийн хөгжлийн нэгдмэл бодлогогүй явж ирлээ.Монгол эдийн засгийн бодлогоо дөрвөн жилээр савлуулж, улс орны биш, хэсэг бүлэг, олигархиудын эрх ашиг давамгайлснаас ийм байдалд хүрч байна. Эдийн засгаа төрөлжүүлээгүй, үйлдвэржээгүй, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ боловсруулаагүй зөнд нь хаяж, зөвхөн уул уурхайг шүтсэн.

Эдийн засгийн хувьд нэгдмэл бодлогогүй, алсаа хараагүй, түр зуурын гал унтраах байдлаар аргацааж, нам, бүлэглэл, олигархиудын ашиг сонирхолд хөтлөгдөж ирсэн. Сонгуулийн амлалтаар бэлэн мөнгө тарааж, төсвөө хэт үрэлгэн зарцуулсаар хямралд орлоо. Өнөөдөр үүний горыг жирийн иргэд, айл өрхүүд амсаж байна. 

Зарлагаа хянах чадваргүй учраас засаг санхүүгээ гадны мэдэлд тушааж байна.

Валютын ханш, түүхийн эдийн үнийн хэлбэлзлийг буруу тооцож, орж ирэх нь баталгаагүй орлогыг орж ирнэ гэж тооцдог. Төсвөө алдаатай төлөвлөдөг, хөндлөнгийн хяналт байхгүй, төсвөө зориуд алдагдалтай батлаад өр зээл авдаг. 
Төсөв хэмнэх болохоор төрийн албан хаагчийн цалин уруу дайрч, төсвийн 70 гаруй хувийг эзэлдэг худалдан авалт, татаас, хөрөнгө оруулалт, тендэр цаана нь хэвээр үлдэж байна. Гоё харагдахын тулд албан тушаал, орон тоо хасч байгаа дүр үзүүлээд цаанаа бол үрэлгэн зарцуулдаг. Улсын төсөв улс төрчдийг лоббидох хэрэгсэл, хувааж идэх бялуу биш. 
-Төсвийг сахилга баттай болгохын тулд бид заавал ОУВС-гийн ийм хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байсан юм уу?

- Дотоодын нөөц боломжоо ашиглаж болох л байсан. Энэ боломжийг үнэлж, ашигласангүй. 
ОУВС-гийн “Стэндбай” хөтөлбөрөөс шатлал буурсан хөтөлбөр хэрэгжлүүлэх тохиролцоогоо хийлээ. Тус сангийн шаардлагууд манайд хэр нийцэх вэ?
-Хүн амын орлогын албан татварыг шатлалтай болгож, машины татвар, архи тамхины онцгой татварыг нэмж болно. Үүнийг урьд нь хийх ёстой байсан. Цалинг хоёр жилээр царцааж, тэтгэврийн насыг нэмж, нийгмийн даатгалын шимтгэл, цахилгааны үнийг нэмнэ гэдэг бол нийт иргэдэд төсвийн алдагдал, өрийн төлөлтийг үүрүүлж байгаа хэрэг. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

“Блью Винд” компани автомашин зуучилж өгөх нэрийдлээр иргэдээс 400-500 сая төгрөг залилжээ

Т.Идэр гэгч нь ах, эгч дүү нарын хамт “Блью Винд” гэх компани байгуулж Япон улсаас хямд үнээр  иргэдэд автомашин худалдан авахад нь зуучилж өгнө гэх нэрийдлээр иргэдээс их хэмжээний мөнгө залилж авчээ. Тодруулбал тус компани 70 гаруй хүнээс 400-500 гаруй сая төгрөгийн урьдчилгаа авсан байна. Гэтэл өнөөдрийн байдлаар эдгээр иргэдээс нэг нь автомашинаа аваагүй бөгөөд мөнгийг нь залилсан аж. “Блью Винд” тус компани нь 2016 оны есдүгээр сараас хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Өнгөрсөн 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 76  хүнд приус маркийн автомашиныг оноос нь хамаарч дөрвөн саяаас 10 сая төгрөгийн хооронд зуучилж өгнө нэг иргэнээс урьдчилгаа  авсан байна. Ингэхдээ нэг иргэнээс хамгийн багадаа дөрвөн сая 250 мянган төгрөг авсан байна. Зарим иргээд таван хүртэлх сая төгрөгийн урьдчилгаа авчээ. Үүнээс хойш гурван сарын хугацаанд нэг ч автомашин тээвэрлэж авчралгүй, хохирогчдод удахгүй ирнэ гэж худал хэлсээр өнөөдрийг хүрсэн байна. Тус компани нь өөрсдийн мэдээллээ интернет дэх зарын сайтуудад байршуулж, сонирхож ирсэн үйлчлүүлэгч нарт “20 хоногоос нэг сарын хугацаанд автомашиныг оруулж ирнэ” хамгийн найдвартай гэж амлалт өгч газар дээр нь гэрээ байгуулж түүнийгээ нотариатоор баталгаажуулж иргэдийг хуурч иржээ.

Өнгөрсөн 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 76  хүнд приус маркийн автомашиныг оноос нь хамаарч  урьдчилгаа дөрвөөс таван сая төгрөгийн хооронд зуучилж өгч байсан. Ингэхдээ нэг иргэнээс хамгийн багадаа дөрвөн сая 250 мянган төгрөг авсан байна. Зарим иргээд таван хүртэлх сая төгрөгийн урьдчилгаа авчээ.

Хохирогчдийн хэлж байгаагаар тус компани 5-7 ажилтантай аж. Зарын дагуу ирсэн иргэдтэй гэрээ байгуулах ажлыг тус компаний менежер Ш.Бямбацэрэн гэгч гүйцэтгэдэг аж. Харин М.Алтанцэцэг гэгч натиоратоор баталгаажуулж байсан нь хохирогчдод итгэл төрүүлж байсан гэнэ. Залилангийн энэхүү хэрэг даамжирч явсаар өнөөдрийн байдлаар  хавтаст хэрэг үүсэж, мөрдөн байцаалтад шилжээд байгаа аж. Түүгээрч зогсохгүй тус компани захирал гэгч Т.Идэр нь 1992 онд төрсөн бөгөөд одоогийн байдлаар цагдан хоригдож байгаа аж. Өмнө нь мөн залилангийн хэргээр ял эдэлж байгаад тэнсэн авч байжээ. Тэрбээр тэнсэн харгалзах ялтай байхдаа эдгээр иргэдийг луйвардсан бөгөөд зарим хохирогчдын хэлж буйгаар өөр нэг иргэнээс 40 сая төгрөг залилж байгаад баригдсан байна. Улмаар одоогийн байдлаар хоригдож байгаа юм байна.

Ингээд тус залилангийн хохирогч А.Гэрэлт-Одтой цөөн хором ярилцсан юм.  Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Ц.Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрт шахаа, талцал биш нээлттэй удирдлага хэрэгтэй

Эрдэнэт үйлдвэрийн 49%.УИХ-ын шийдвэрийн тухай асуулт, тодруулах хүсэлт ирсээр.Тоймлож хариулав. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Н.Алтанхуяг: Намайг мөнгө төгрөгтэй холбочих юмсан гэсэн хүмүүс төлөвлөгөөтэйгээр 6, 7 жил ноцолдож байна

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг яг одоо АТГ-т байцаалт өгөхөөр ирлээ. Тэрбээр АТГ руу орохынх нь өмнө дараах тайлбарыг өглөө. Н.Алтанхуяг хэлэхдээ “Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлчихгүй байх гээд үзээд байх шиг байна. Намайг Ерөнхийлөгч болчихвол хамаг хэрэг нь ил гарчих гээд байдаг айдастай хэсэг бүлэг хүмүүс бий. Төрд ажиллаж байхад надад улсын мөнгө төгрөг идэж уух нь битгий хэл, тийм бодол ч төрж байгаагүй. Мөнгө төгрөг идэж уусан зүйл байхгүй байхад яагаад намайг ноолоод байна гэхээр Н.Алтанхуягийг л мөнгө төгрөгтэй холбочих юмсан гэсэн хүмүүс төлөвлөгөөтэйгээр 6, 7 жил ноцолдож байна. Надаас угаасаа "но" илрэхгүй” хэмээн хэллээ.

Н.Алтанхуяг мэдүүлэг өгөхөөр АТГ-руу орлоо. 

Д.Гантулга гишүүн оюутнуудад лекц уншиж "халтуур" хийдэг үү

Больж үз Д.Гантулга гишүүн минь. Та Хэнтий аймгаас сонгогдож, хөдөө орон нутгийн иргэдийн итгэлийг хүлээсэн иргэний төлөөлөл учраас УИХ-ын чуулганы заавал хуралдаанд заавал суух нь таны үндсэн ажил, үүрэг. Нас залуу, цус шингэн залуу гишүүн ямар гал цогтой байдгийг үзүүлээд өгөх байтал  та гуай УИХ-ын намрын чуулган 166 цаг хуралдсанаас дөнгөж 56 цаг хуралд суусан байх юм. 

Таньд “давхар дээл”-ний ажил гэж алга. 108 цаг хууль тогтоомж судлаад, судлаачтай уулзах, хамтран ажиллах гээд гүйж байна гэвэл юу л бол.

Таныг тэгээд гадуур дотуур ингэс тэгэсхийгээд явах хооронд өчнөөн асуудал хэлэлцээд ард нь гарчихаад байна. Энэ бүхнээ сонгогчдодоо юу гэж тайлбарлах гэсэн юм бэ. "УИХ-ын гишүүн гэдэг бол хууль тогтоомжийг судлах, судлаачидтай уулзах, хамтран ажиллах нэг үндсэн ажил нь гэж би ойлгодог. УИХ-ын гишүүн хоёр гол үүрэгтэй нэгдүгээрт иргэний төлөөлөл байх, хоёрдугаарт хуралдаа сууж шийдвэр гаргах. Би 12 цаг тасалсан. Би тасалсан тохиолдолд өөр гишүүнээр картаа уншуулдаггүй. Өглөө ажилтай байсан тохиолдолд чөлөө авахгүйгээр үдээс хойш ирж хуралдаа суудаг" гэсэн хариултыг өгчээ, Та.

Эрхэм гишүүний мэдээллэснээр бол гишүүд хуралдаа суухгүй таслах тохиолдолд өөр гишүүндээ картаа өгөөд явуулчихдаг байх нь.

Энэ байдал зүгээр л энгийн үзэгдэл мэт болсон нь таны ярианаас илт байх юм. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэдэгчлэн Та нэг “но”-г дэлгэчихэв бололтой. Өглөө ажилтай байсан тохиолдолд чөлөө авахгүйгээр үдээс хойш ирж хуралдаа суудаг гэх мэт өөрийгөө тун сайн өмгөөлсөн байх юм. Өглөө л хамаг ажил өрнөж, элдэв хууль тогтоомжоо хэлэлцэж баталдаг. Эсвэл таны оруулсан хуулийн төсөл энэ тэр гол төлөв үдээс хойш хуралдаанаар ордог цагийн хуваарьтай байв уу. Тэгээд л Та аажуухан морилдог юм биз дээ.

Эсвэл Д.Гантулга гишүүн маань энэ дөрвөн жил хамтдаа төр барилцахаар сонгогдсон гишүүддээ ярих, илтгэх урлагийн хичээл зааж, тэр ч бүү хэл Пи-Ар дээр нь ажиллаад тун завгүй, эрхэм гишүүний үндсэн үүрэгээ мартчихсан гүйж явна уу. Эсвэл “Хөгжлийн төлөө” төрийн бус байгууллагынхаа ажилд илүү анхаарч, лекц Улаанбаатар паласын их танхимыг оюутан залуусаар дүүргээд лекцээ уншаад “халтуур” гээд байна уу. Та. 

Дундговь аймагт хүчтэй газар хөдлөлт боллоо

Өчигдөр буюу энэ сарын 22-ны 13:30 цагт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын төвөөс хойд зүгт 33 км-т 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Дундговь аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын ЗДТГ-ын дарга Б-с тодруулахад "иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй" гэв. 

 

Дэлхий дахинд: Ким Жон Намын цогцсыг хулгайлахыг завджээ

Ким Жон Намын аллагыг шалгаж байгаа Малайзийн мөрдөн байцаагч нар талийгаачийн цогцсыг эмнэлгээс хулгайлах оролдлого саяхан гарсныг мэдээлжээ. Эмнэлгийн моргт нэвтрэх гэсэн оролдлого гарсан байна. Тус аллагын хэрэгт холбогдуулан Вьетнам, Индонезийн паспорттой хоёр эмэгтэй, Индонез эмэгтэйн найз залуу, Хойд Солонгосын иргэн гэсэн дөрвөн хүнийг баривчлаад байгаа юм.

Өчигдөр Хойд Солонгосын элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргаж, өөрийн баривчлагдсан иргэн болон хоёр эмэгтэйг суллахыг Малайзийн талаас шаарджээ.

АНУ-д гэмт хэрэгт холбогдсон этгээдийг албадан гаргана

Трампын засгийн газар хууль бус цагаачдыг АНУ-ын нутаг дэвсгэрээр албадан гаргах болон албадан гаргах үйл явцыг түргэвчлэхийг тусгасан шинэ удирдамж гаргасан байна. Энэхүү удирдамжийн дагуу замын хөдөлгөөний жижиг зөрчил гаргасан, хулгайн гэмт хэрэгт холбогдсон эсвэл сэжиглэгдэж байгаа  бичиг баримтгүй, хууль бус цагаачдыг илүү хүнд гэмт хэрэгт холбогдсон цагаачдын адилаар Америкийн нутаг дэвсгэрээс албадан гаргах гэнэ. АНУ-д одоогийн байдлаар 11 сая хууль бус цагаачид оршин сууж байгаа гэсэн баримт байна.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичиг Шон Спайсерийн хэлснээр энэхүү удирдамж нь цагаачдыг нь уй олноор нь албадан гаргахад бус цагаачлалын албанд ажиллагсдын эрхийг нэмэгдүүлэх чиглэлтэй аж. Тэрээр, “Ерөнхийлөгч цагаачлалын албаны хүмүүст ажлаа чөлөөтэй явуулах эрхийг өгөхийг хүссэн. Цагаан ордон болон Дотоодын аюулгүй байдлын албанаас гаргасан энэ удирдамжийн дагуу бидний аюулгүй байдалд заналхийлсэн эсвэл гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг АНУ-аас хамгийн түрүүнд гаргана.” хэмээн ярьсан юм.

Шинэ удирдамж гарсантай холбогдуулан цагаачлалын алба шинээр мянга гаруй хүнийг ажлын байраар хангах аж. Цагаачлалын албанд ажиллагсад шинээр гарсан удирдамжийн дагуу хууль бус цагаачдыг саатуулахаас гадна өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан хууль ёсны цагаачдыг ч мөн адил саатуулах эрхтэй болж байгаа юм.

Эх сурвалж: BBC

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment