8o
Улаанбаатар хот
mobile menu

Оксфорд олон улсын урлагийн үзэсгэлэнд манай уран бүтээлчид оролцоно

2017-02-25 10:45:00

Уран зургийн урлагт Монгол улсаа төлөөлөх уран бүтээлчид энэ сарын 24-26 -ны өдрүүдэд Британийн Оксфорд хотноо жил бүр зохиогддог олон улсын уран зургийн үзэсгэлэнд оролцох гэж байна.

Урлаг, соёлын салбарын олон улсын томоохон арга хэмжээний нэг Оксфорд олон улсын урлагийн үзэсгэлэнд орчин үеийн уран зураачдын төлөөлөл болох Д.Батбилэг, Т.Отгонбаяр, Д.Түвдэндорж, Ч.Сэндэм, Х.Элбэгзаяа, С.Алтанцоож, О.Одгэрэл, М.Очир-Эрдэнэ, О.Молор-Од нарын 10 уран бүтээлч оролцохоор болжээ.   

Энэхүү үзэсгэлэнд өнгөрсөн онд Монгол улсын уран бүтээлчдийн сор бүтээлүүд олны таашаалд нийцэж, 150 орчим оролцогчдоос авсан санал асуулга, болон шүүгчдийн үнэлгээгээр тус үзэсгэлэнгийн Best Artist дэд шагналыг хүртэж байсан байна. Үзэсгэлэнд бөгөөд зургаан мянга орчим хүн оролцохоор бүртгүүлээд байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment