8o
Улаанбаатар хот
mobile menu

“Цөмөөхэй” балетын хаалтын тоглолт энэ сарын 26, 27-нд болно

2015-12-25 13:01:00

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Балетын хөгжил сан хамтран зохион байгуулж байгаа “Цөмөөхэй” балетын нээлт 12 сарын 12-нд болсон бөгөөд тоглолтын хаалтын ажиллагаа энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт болох юм. “Цөмөөхэй” балетын хаалтын тоглолтод МУГЖ Д.Алтанхуяг гоцолж, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид, авьяаслаг хүүхдүүд оролцох юм. Мөн урилгаар ОХУ-ын балетын гоцлооч ОХУ-ын Большой театрын гоцлол бүжигчин Губанова Анастасия, Буриад улсын Ардын жүжигчин Гомбо Цыденисаповагийн нэрэмжит дуурийн театрын гоцлол бүжигчин Жамбалов Баир Цырендоржиевич, Буриад улсын Гавъяат жүжигчин Балдонова Лия Валерьевна нар оролцоно. Өнгөрсөн жилийн “Цөмөөхэй-2014” оны тоглолтод Япон улсын балетчид хамтран тоглож байсан бол энэ жил нийслэлчүүд маань хойд хөршийн бүжигчид хэрхэн бүжиглэхийг сонирхох юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment