-4o
Улаанбаатар хот
mobile menu

Пак Гын Хэ ерөнхийлөгчийн албан тушаалыг эрхэлсээр байна

2017-02-28 10:00:00

БНСУ-ын ерөнхий сайд Хван Гё Ан өөрийн дарга Пак Гын Хэтэй холбогдох хэргийн мөрдөлтийг сунгах хүсэлгүй байгаа талаар тусгайлан прокурорын ажилчдад мэдэгджээ. Харин прокуроруудын хэлж буйгаар түүнтэй холбогдох хэргийг удаан хугацаанд шалгах хүсэлтэй байгаа аж.

Хатагтай Пак Гын Хэтэй холбогдох авлига, хээл хахуулийн асуудлаар парламентад  суудалтай гишүүдээс санал авч, түүний эрхийг түр татгалзуулаад байгаа ч ирэх арванхоёрдугаар сард дээд шүүхээс бүрэн эрхийг татгалзах асуудалд эцсийн шийдвэрийг гаргаж, дараагийн ерөнхийлөгчийн асуудлаар сонгуулийн өдөр, үйл ажиллагааны зардалыг тогтоох юм.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ өөрийн бүрэн эрхээ эдэлж чадахгүй байгаа ч одоо хүртэл ерөнхийлөгчийн албан тушаалд түүний нэр “явсаар” байгаа юм. Авлига, хээл хахуультай холбогдох хэргийг энэ мягмар гарагт эцэслэн шийдэхээр төлөвлөж байна. Сөрөг хүчин буюу ардчилсан намын дарга Чой Ми Ае “Ерөнхий сайд Хван өөрийн даргыг хамгаалах “бамбай” болж байна" гэв. Магадгүй ирэх арванхоёрдугаар сард тохиох дээд шүүхийн хуралаар түүний эрхийг дахин сэргээхгүй байх тал дээр санал нийлж, ард түмнээсээ гуйсан уучлалтыг хүлээн авахгүй байж болох аж.



 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 51