8o
Улаанбаатар хот
mobile menu

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд руу санамсаргүй гал нээжээ

2017-03-01 10:00:00

Мягмар гарагт Францын баруун бүсийн Виллоньон хотод Парис-Бордогийн хурдан галт тэрэгний үйлчилгээний нээлтэд үг хэлж байсан ерөнхийлөгч Франсуа Олланд руу санамсаргүй гал нээсэн хэрэг гарчээ.

Өндөрлөг цэгт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан мэргэн бууч байраа солихоор шилжиж байхдаа санамсаргүй сум алдсан байна. Энэ үед бууных нь хамгаалалтын механизм ажиллаагүй байжээ. Тиймээс санаатай хэрэг биш гэж урьдчилсан байдлаар үзэж байна. Сум Олландын үг хэлж байсан индрийн ойролцоо тусаж, хоёр хүний хөлийг хөнгөн шархдуулсан байна. Тэдний нэг нь хурдан галт тэрэгний зөөгч байсан бол нөгөө нь төмөр замын засвар үйлчилгээний ажилтан байжээ.

Олланд 20 минут үг хэлээд бараг дуусч байхад буун дуу гарсан ба ерөнхийлөгч сум туссан газрын зүг гайхан харж 20 секунд орчим саатсан байна. Эцэст нь тэр “ноцтой зүйл биш бололтой” гэж хэлээд үгээ үргэлжлүүлэн дуусгажээ. Дараа нь Олланд шархдсан хүмүүстэй уулзаж, биеийн байдлыг нь асуусан гэнэ. Болсон үйл явдлыг шалгах ажил эхэлсэн тухай албаныхан мэдээлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл