8o
Улаанбаатар хот
mobile menu

Оскарыг будлиантуулсан  Бриан Кулинан, Марта Руйз нарыг дахин арга хэмжээнд оролцуулахгүй

2017-03-02 12:15:00

Оскарын шагналын шилдэг киноны төрлийн ялагчийг тодруулах үеэр ноцтой алдаа гарч дуулиан тарьсан билээ. Шилдэг киноны төрлийн ялагчийг “La La Land” болохыг зарласны дараа уг киноны уран бүтээлчид шагналаа гардаж аваад, ээлж дараалан сэтгэгдлээ хэлж байх үед алдаа гарсныг дуулгаж,“Moonlight” киног шилдэг болсныг дахин зарласан юм.

Шүүгчдийн саналыг боловсруулж, үр дүнг гаргаж өгөх үүрэгтэй PriceWaterhouse Coopers компанийн нягтлангууд болох Бриан Кулинан, Марта Руйз нар дугтуйг сольж өгснөөр ийм эвгүй байдал үүссэн байна. Тус компани хоёр ажилтнаа дахин ийм шагналын арга хэмжээнд оролцуулахгүй байхаар болжээ.

Энэхүү будлианыг Оскарын түүхэнд тохиолдсон хамгийн ичгүүртэй явдал гэж үзэж байгаа. Сүүлд гэрэл зургуудаас шүүж үзэхэд ялагчийн нэрийг агуулсан дугтуйг хөтлөгчид гардуулж өгөх ёстой байсан PriceWaterhouse Coopers компанийн нягтлан Бриан Кулинан тайзны ард шагналаа аваад тайзнаас буусан Эмма Стоуны зургийг утсаараа аван твиттет хуудсандаа оруулж байсан нь илэрчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл