8o
Улаанбаатар хот
mobile menu

89492 иргэн ипотекийн зээлд хамрагджээ

2017-03-08 15:33:00

780 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаар нийт зээлдэгчдийн тоо 89482-т хүрчээ.  Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 4,034.9 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүний 3,133.1 тэрбум төгрөгийн зээл нь“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл байна.  Шинээр олгосон зээл өмнөх сараас 36 хувиар, төлөгдсөн зээл 16.0 хувиар тус тус буурсан байна.

 Хоёрдугаар сард олгосон зээлийн дундаж хүү 9.6 хувьтай,  тухайн сард олгосон зээлийн  дундаж хугацаа 18.5 жил байна.  Нэг зээлдэгчид ногдох тухайн сард олгосон  зээлийн хэмжээ дунджаар 61.7 сая төгрөг байгаа нь өмнөх сараас төдийлөн өөрчлөлтгүй байна.  Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа  хэтэрсэн зээл 1.5, чанаргүй зээл 2.2 хувьтай байна. Орон нутаг дахь банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 922.1 тэрбум төгрөг байгаа нь банкны салбарын ипотекийн зээлийн 22.9 хувийг эзэлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл