8o
Улаанбаатар хот
mobile menu

Бүргэдчин охин Н.Айшолпан “Бүргэдийн баяр 2017”-д оролцоно

2017-03-05 11:40:00

“Бүргэдийн баяр 2017” Жаргалантын аман дахь “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт өнөөдөр болно. 

10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Бүргэдийн баяр”-ын зорилго нь Монгол оронд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх болон жуулчны улирлыг уртасгах хүрээнд өвлийн аялал жуулчлалд түлхэц өгөх, өвөлд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монгол орноо болон монголын казак иргэдийн бүргэдээр ан хийх соёлыг гадаадад сурталчилан таниулахад орших аж. Энэ наадамп залуу бүргэдчин охин Н.Айшолпан хүрэлцэн ирж оролцох юм байна.  

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ХӨТӨЛБӨР 

11.00-11.30 Баярын нээлтийн ажиллагаа, бүргэдтэй парад Хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчинийг шалгаруулна. 
11.30-12.30 Бүргэдчид бүргэдээ хэрхэн сайн сургасан байдлыг шалгаруулах Бүргэдээр ан бариулах 
12.30-13.30 Үдийн завсарлага 
13.30-14.00 Бүргэдчид бүргэдээ өөртөө дасгасан байдлыг шалгаруулах 
14.00-14.30 Үндэсний тоглоом/кекпар/ тулам булаалдах 
14.30-15.00 Газраас мөнгөтэй алчуур шүүрэх 
15.00-16.00 Хаан бүргэд шалгаруулах 
16.00-17.00 Баярын хаалтын үйл ажиллагаа, шагнал гардуулах

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment